'KNK' (сол.: 크나큰-Кынакын) YNB Entertainment анхны 5гишүүнтэй эрэгтэй хамтлаг юм. KNK гэсэн утга нь K-pop kNocK (Hangul: 케이팝 노크) буюу К-поп тогшилт гэсэн утгатай. Энэ нь К-поп хаалгыг өөрсдийн дуугаараа тогшино гэсэн утгатай. Тэд үзүүлбэрээ 2016 оны 2 сарын 29-нд хийсэн ба 2016 оны 3 сарын 2-нд дэбүт синглэ "Knock" цомог нь гарсан.

KNK / КынаКын
Товч танилцуулга
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлсолонгос хэл, хятад хэл
УрсгалK-Pop, hip hop
Танил үе, 2016 онд дэбүт хийсэн
ХөтөчYNB Entertainment
Гишүүн (5)Юүжин
Сынжүн
Инсон
Жихүн
Хыжүн
Цахим хаягynbent.com

Түүх засварлах

Дэбүтээс өмнө засварлах

Хамтлагын бүх гишүүд өөр өөр компанид бэлтгэгдж байсан боловч дараа нь YNB Entertainment-д орсон. Тэд 5аас дээш жил бэлтгэгдсэн. Бэлгэгдэгчид тэдний компаны Бэсти хамтлагын дуу клипэнд тоглосон бөгөөд энэ хамтлагын арын бүжигчид байсан.

2015 оны 12сарын 15нд Youtube хуудсанд KNK-ы тийсэр бичлэг албан ёсны хуудсанд тавигдсан. Энэ үеүүдэд хамтлагыханыгSBS Awards Festival (SAF)-д Нуыл, Бэсти, Алмэн нар танилцуулсан. 12сарын 26нд KNK анх удаагаа SAF-д олны өмнө дэбүт синглэ цомгын 2 үзүүлбэрээ үзүүлсэн. 12сарын 30нд тэд анхны шоу нэвтрүүлэг болох My Keunakeun Television-оо Naver TV Cast-р цацсан. YNB Entertainment 2016оны 1сарын 8нд KNK-ы албан ёсны Naver V App-г нээсэн. 2сарын 1нд KNK өөрсдийн бодит амьдралаа дэбүтээсээ өмнө Naver V App-р цацаж байсан. 2сарын 22нд SNS-р дэбүт болон анхны цомог гарна гэж мэдээлэлсэн.

2016: Дэбүт "Knock" болон Awake засварлах

2016оны 2сарын 26нд KNK-ы дэбүт синглэ "Knock"-ын тийсэр бичлэг цацагдсан. Энэ дууг ButterFly продакшины зохиолч Хуан Сон-Жэ(Буа-н Atlantis Princess, Ий Сүү-Ёон-ы Whistle to Me-г зохиосон) зохиосон бөгөөд рэп хэсгийг нь гишүүн Юүжин нь зохиосон. Үүнээс гадна бүжиг дэглэлтийг Prepix-н Ха Ү-шин дэглэсэн ба Ий Ки-бэк найруулсан. 3 хонгийн дараа тэд дэбүт үйл ажиллагаагаа Илчи урлагийн сургууль, Сөүлийн Чондам-дун болон Ганнам дүүрэгт өөрсдийн "Knock", "Angel Heart"-ээс гадна Дунбаншинки хамтлагын "Love in the Ice" болон Ким Кван-сокын "On the Street"-г үзүүлсэн. 2016оны 3сарын 1нд KNK тв-н нэвтрүүлэг болох The Show-д өөрсдийн дэбүтээ хийсэн. Тэдний синглэ цомог "Knock" нь 3н сард 3дугаар байранд явж байсан. KNK дижитал синглэ "I Remember"-ээ 2016оны 5сарын 16нд гаргасан. Дунд зэргийн хэмнэлтэй R&B дууг нь Beast-н ‘’Good Luck’’, ‘’12:30’’-н зохиолч Ким Тэ-жү зохиосон. 2016оны 5сарын 22нд YNB Entertainment тэдний анхны мини-цомог ‘’Awake’’-г KNK-н албан ёсны SNS-д танилцуулсан. Хамтлагыхан 5сарын 24,25нд мини-цомгийн тийсэрүүдийг цацсан. Awake цомгийн гол дуу "Back Again" нь 2016оны 6сарын 2нд үд дунд гарсан. Мини-цомгийн бүх дууг зохиолч Ким Тэ-жү зохиосон. "Back Again" дууны бүжиг дэглэлтийг KNK-ы дэбүт синглэ "Knock"-г зохиосон Prepix-н Ха Ү-шин дэглэсэн.

Гишүүд засварлах

Юүжин засварлах

Ким Юү-жин (сол.:: 김유진) 1993оны 2сарын 10нд Өмнөд Солонгосд төрсөн. Тэрээр TS Entertainment-ийн бэлтгэгдэгч байсан бөгөөд B.A.P-н гишүүдтэй хамт бэлтгэгдэгж байсан. Bestie хамтлагын “Zzang Christmas’’-д тоглож байсан бөгөөд шууд үзүүлбэрт нь арын бүжигчин хийж байсан.

Сынжүн засварлах

Пак Сын-жүн (сол.:: 박승준) 1993оны 10сарын 28нд Өмнөд Солонгосд төрсөн. Тэрээр Big Hit Entertainment-ийн бэлтгэгдэгч байсан бөгөөд BTS-н гишүүдтэй болон Инсонтой хамт бэлтгэгдэгж байсан. 2013оны 2сарын 19нд JYP Entertainment-н 10дугаар нээлттэй шалгаруулалтанд оролцож 2р байранд орж жүжигчинээр бэлтгэгдэж байсан. Bestie хамтлагын “Zzang Christmas’’ ‘’Excuse Me’’-д тоглож байсан. Bestie “Zzang Cristmas”, “I Need You”-н шууд үзүүлбэрт нь арын бүжигчин хийж байсан.

Инсон засварлах

Жон Ин-сон (сол.:: 정인성) 1994оны 7сарын 1нд Өмнөд Солонгосд төрсөн. Тэрээр Big Hit Entertainment-д бэлтгэгдэгч байсан бөгөөд BTS-н гишүүдтэй болон Сынжүнтэй хамт бэлтгэгдэгж байсан ч FNC Entertainment-руу явсан. Тэрээр Cheongdam-dong 111 нэвтрүүлэгт орж байсан. Bestie хамтлагын ‘’Excuse Me’’-д тоглож байсан. Bestie “I Need You”-н шууд үзүүлбэрт нь арын бүжигчин хийж байсан.

Жихүн засварлах

Ким Жи-хүн (сол.:: 김지훈) 1995оны 2сарын 20нд Өмнөд Солонгосд төрсөн. Тэр хамтлагынхаа ахлагч нь. Тэрээр Nega Network-ийн бэлтгэгдэгч байсан. Bestie “Zzang Cristmas”, “I Need You”-н шууд үзүүлбэрт нь арын бүжигчин хийж байсан.

Хыжүн засварлах

У Хы-жүн (сол.:: 오희준) 1996оны 5сарын 8нд Өмнөд Солонгосд төрсөн. Тэрээр FNC Entertainment-ийн бэлтгэгдэгч байсан. Тэрээр Cheongdam-dong 111 нэвтрүүлэгт орж байсан. Нэвтрүүлэгт 3н сар Kokoma Band (꼬꼬마 밴드)-н дуучин,гитарчин байсан.