I Селим
"Хосгүй", "эрэлхэг" хэмээн алдаршсан I Селим (Османы Түрэг: سليم اوّل, Орчин үеийн турк: I.Selim) буюу Явуз Султан Селим (1465/1466/1470 оны 10 сарын 10 – 1520 оны 9 сарын 22) нь Османы эзэнт гүрний төрийн эрхийг 1512-аас 1520 онд барьсан султан юм[1]. Тэрээр Османы султанууд дундаас Исламын Халиф хэмээх хэргэмийг хэрэглэсэн анхны султан нь болно.
Явуз Султан Селим | |
---|---|
Османы эзэнт гүрний султан | |
Хаанчлал | 1512–1520 |
Хаан суусан | 1512 |
Бүтэн нэр | Явуз Султан Селим |
Өмнөх | II Баязид |
Удаах | I Сулейман |
Эцэг | II Баязид |
Ургийн овог | Османыхан |
Селим улс орноо Исламын шашны Сунни урсгалд оруулж, Ойрх Дорнодыг эзэлж авсан. Түүний хаанчлалын өмнө Османы эзэнт гүрэн нь голчлон Барууны ертөнц болон Бейликүүдтэй тулалддаг байсан бол тэрээр эзэнт гүрнээ өргөтгөх бодлогоо дорно зүг рүү чиглүүлсэн юм[2]. Түүнийг нас барахын өмнөхөн буюу 1520 онд Османы эзэнт гүрний газар нутаг 1 тэрбум акр хүрч, Селимийн үед 3 дахин өссөн билээ.
Эшлэл
засварлах- ↑ "Yavuz Sultan Selim Biography". Archived from the original on 2007-09-29. Татаж авсан: 2010-08-27.
- ↑ The Rise of the Turks and the Ottoman Empire