I Карлуш нь Хаан Луис болон Хатан Хаан Мариа Пиагийн гэр бүлд төржээ. Хаан Карлуш 1889 оны 10 сарын 19-нд Хаан суудалд суужээ. Түүний хаан ширээнд байх үед Португал улс эдийн засгийн маш хүнд нөхцөлд орж, 2 ч удаа дампуурч эдийн засгийн чадваргүй болсон юм. Үүнээс үүдэн нийгмийн дундах нэр хүнд нь ихээр унаж эхэлсэн. 1908 оны 2-р сарын 1-ны өдөр Лиссабон хотын төв талбайгаар явж байх үед нь олны дундаас гэнэт буудан алжээ. Энэхүү аллагын ард бүгд найрамдахчуудын хөдөлгөөний Алфредо Коста болон Мануэл Буика нар байжээ.

Португалийн I Карлуш ван

Цахим холбоос

засварлах
  Commons: I Карлуш – Викимедиа зураг, бичлэг, дууны сан