I Иштван
(Гэгээн) I Иштван (Унгар: I. (Szent) István, Латин: Sanctus Stephanus; Эстергом, 967/969/975 – 1038 оны 8 сарын 15, Эстергом[1][2][3] буюу Секесфехервар, Унгар) нь Унгаруудын Их Хунтайж (997–1000) бөгөөд Унгарын жижиг ванлигуудыг нэгтгэж Унгарын анхны хаан (1000–1038) байв.
Гэгээн I Иштван | |
---|---|
Унгарын номлогч хаан | |
Унгарын хаан | |
Хаанчлал | 1001 – 1038 |
Хаан суусан | 1000 оны 12 сарын 25/ 1001 оны 1 сарын 1 |
Төрсөн огноо | ? 967 - 975 |
Төрсөн газар | Эстергом, Унгарын Вант Улс |
Өнгөрсөн огноо | 1038 оны 8 сарын 15 (62-71 насалсан) |
Өнгөрсөн газар | Эстергом буюу Секесфехервар |
Оршуулсан | Секесфехервар, Унгар |
Өмнөх | өөрөө Их Хунтайж байсан |
Удаах | I Петер |
Хатан | Баварийн Жизель |
Хүүхэд | Гэгээн Имре |
Эцэг | Геза |
Эх | Трансильванийн Саролт |
Түүнд төрөхөд нь анх Вайк хэмээх түрэг гаралтай нэр өгсөн бөгөөд сүүлд загалмайлсаны дараа Иштван /Стефан/ хэмээх нэр хайралсан байна.
Тэрээр амьдралынхаа туршид Карпатын тэгш өндөрлөгт Унгарын ноёрхлыг тогтоож, тус бүс нутагт Христийн шашныг дэлгэрүүлсэн бөгөөд Унгарын вант улсыг үндэслэгч гэгддэг. Ромын пап VII Грегори түүнийг хүү Имре болон хамба Ксанадын Геллерт нарын хамтаар 1083 оны 8 сарын 20-нд адислаж, "Гэгээн" цол хайрласан бөгөөд I Иштван нь Унгарын хамгийн нэр хүндтэй гэгээнтнүүдийн нэг болсон юм. Түүний төрсөн өдрийг унгарчууд улс байгуулагдсан баярын өдөр болгон тэмдэглэдэг аж.
Эшлэл
засварлах- ↑ "István halála". Archived from the original on 2009-02-12. Татаж авсан: 2010-03-17.
- ↑ Esztergom.hu
- ↑ Hankó Ildikó: Királyaink Tömegsírban