III Клеоменес
III Клеоменес (Эртний Грек: Κλεομένης) нь НТӨ 235-222 онд төр барьсан Спартагийн 2 ханы нэг юм. Тэрбээр эцэг I Леонидасыг залгамжилж, Спартад улс төрийн шинэчлэл хийхийг зорьж байсан хэмээн түүхэнд үлджээ.
III Клеоменес | |
---|---|
Спартагийн хан | |
Агис ба Клеоменес хангууд, 17-р зууны үеийн сийлбэр зураг. | |
Хаанчлал | НТӨ 235–222 |
Төрсөн огноо | НТӨ 265–260 оны орчим |
Төрсөн газар | Спарта |
Өнгөрсөн огноо | НТӨ 219 |
Өнгөрсөн газар | Александриа |
Өмнөх | II Леонидас |
Удаах | III Агесиполис |
Их хатан | Агиатис |
Хүүхэд | Тодорхойгүй (дор хаяж 1 хүүтэй) |
Эцэг | II Леонидас |
Эх | Кратесиклеа |
НТӨ 229-222 онд Клеоментес Сикионы Аратусын удирдсан Ахейн холбоотой дайтаж байсан бөгөөд НТӨ 222 онд Селласийн тулалдаанд ялагдсанаар Птолмейн Египет руу дүрвэжээ. Гэвч Птолмейг нас барсны дараа залгамжлагч нь Клеоментесыг гэрийн хорионд оруулсан бөгөөд Клеоментес НТӨ 219 онд хэсэг нөхдийн хамт гэрийн хорионоос оргож, бослого гаргахаар оролдсон боловч олны дэмжлэгийг аваагүй тул амиа хорложээ.