France Football
France Football —("Франс футбол" гэж дуудна) 1946 оноос хойш долоо хоногт 2 удаа (мягмар, баасан) гардаг дэлхийн хөлбөмбөгийн үйл явдлыг мэдээлэлдэг Европын хамгийн нэр хүндтэй францын спортын сэтгүүл. Уг сэтгүүл европын хөлбөмбөгийн цом, лигүүдийн тэмцээний гэрэл зургийн сурвалжлага болон статистик мэдээллүүд өргөнөөр хэвлэн гаргадаг байна.
France Football сэтгүүл нь 1927-1944 онд гарч байсан Францын хөлбөмбөгийн холбооны «Football» сэтгүүлийн үргэлжлэл юм. Анхны дугаар нь дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 оны 1-р сарын 8-нд гарчээ. 1977 оны 2-р сараас өнгөт нүүртэй хэвлэгдэх болсон. Францын хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэний дараа 1998 оны 7-р сарын 17-нд сэтгүүлийн хамгийн олон ширхэг зарагдсан дээд амжилт тогтсон ажээ (520 мянган ширхэг).
1974-1982 онд болон 1997-2013 онд долоо хоногт 2 удаа, 1978-1982 "France Foot 2" , 2013 оны 4-р сараас зөвхөн мягмар гаригт гардаг байсан. 2015 оноос (№ 3587) лхагва гаригт гардаг болсон.
2008 оны 11-р сарын 3-наас сэтгүүлийн "Francefootball.fr" цахим хуудсанд өдөр бүр хөлбөмбөгийн ертөнцийн мэдээлэл гардаг болсон.
Сэтгүүлийн шагнал
засварлахСэтгүүл "Алтан бөмбөг" шагнал гардуулдаг болсон. Шагналыг France Football сэтгүүлийн ерөнхий редактор Габриэль Ано хамтран зүтгэгчидээсээ 1956 онд Европын хамгийн шилдэг тоглогчийг нэрлэхийг хүссэнээр уг шагналын түүх эхэлжээ (анхны шагналтанаар "Блэкпул"-ын Стенли Мэтьюз тодорсон ажээ). 1959 оноос France Football сэтгүүл Францын жилийн шилдэг тоглогч, 1970 оноос «Францын шилдэг дасгалжуулагч» (Лоран Блан сүүлд шагнал хүртсэн) шагнал тус тус гардуулдаг уламжлалтай болжээ.