Carrefour
Carrefour (франц. — «замын уулзвар», Карфу́р гэж дуудна) — францын бөөний худалдаа эрхэлдэг компани бөгөөд жижиглэн худалдааны сүлжээ юм. Төв байр нь Масси (Эсон) хотод байдаг ажээ.
Анхны Carrefour дэлгүүр (гипермаркет биш) 1960 онд Анси хотын ойролцоо замын уулзвар дээр нээгдсэн ажээ. Өнөөдөр энэ нь дэлхийн хамгийн жижиг сүлжээ дэлгүүр юм. Тус компанийг 1958 онд Марсель Фурнье, Денис Деффорт, Жак Деффори нар байгуулжээ.
Carrefour групп компани Европод анх гипермаркет, том супермаркет болон их дэлгүүр зэргийг нэг дээвэр дор байгуулжээ. Анхны гипермаркет дэлгүүрээ 1963 оны 6-р сарын 15-нд Парисаас холгүй Сен-Женевьев-де-Буа хотод нээсэн түүхтэй.
2009 оны байдлаар компаний 85 % "ретейлер" хувьцаа чөлөөт эргэлтэнд байсан бөгөөд хамгийн том багц хувьцаа нь францын ажил хэрэгч Бернар Арно (13,6 %) эзэмшиж байсан ажээ.
2022 оны байдлаар Захиралуудын Зөвлөлийн дарга, Ерөнхий удирдагч — Ларс Олофсон (франц. Lars Olofsson) юм.
2023 оны 2-р сарын 17-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод салбараа албан ёсоор нээсэн.