BlackPink
BLACKPINK ( солонгосоор:(블랙핑크) — Өмнөд Солонгосын YG Entertainment-ийн охидын хамтлаг юм. Нэрийн утга нь хар-хүчирхэг чадварлаг, ягаан-хөөрхөн эмэгтэйлэг. YG 2 дахь охидын хамтлагаа 8 гишүүнтэй pinkpunk гэсэн нэртэйгээр гаргахаар төлөвлөн бэлтгэж байсан ч бусад 4 гишүүн нь тус тусын хувийн шалтгаанаар YG энтертайнментээс гарсан. Хамтлаг нь 3 солонгос (Жэнни, Жисү, Чэёон), 1 тайланд (Лиса) гишүүнээс бүрдсэн. Тэд 2016 оны 8 сарын 8-нд "Square One" цомгийн "BOOMBAYAH" болон "Whistle" гэх хоёр дуугаа Youtube хуудсанд цацаж албан ёсоор debut хийсэн. Удалгүй 10 сарын 31-нд "Playing with fire", "Stay" гэх дуунуудтай "Square Two" цомгоо гаргаж анхны эргэн ирэлт (comeback)-ээ амжилттай хийжээ. Үүнээс 7 сарын дараа буюу 6 сарын 22-нд "As if it your last" гэх шинэ дуугаа гаргасан бөгөөд өдгөө К-попын түүхэнд YouTube хуудсанд хамгийн хурдан хугацаанд 150 сая хандалт авсан дуугаар шалгарсан байна. Мөн 2018 онд гаргасан "Ddu-du Ddu-du" гэх дуу нь 24 цагт хамгийн их хандалт авсан уран бүтээлийн 4-т жагссан байна. Мөн энэхүү дуу нь 2019 оны 11 сарын 11-нд YOUTUBE хуудаснаа 1 тэрбум хандалт 11 сая LIKE-тай болсоноор хамгийн анхны 1 тэрбум хандалт авсан хамтлаг болсон юм.
BlackPink | |
Бүрдсэн газар | Өмнөд Солонгос (БНСУ) |
---|---|
Дуулдаг хэл | солонгос хэл, англи хэл,япон хэл |
Танил үе | 2016 - одоо |
Хөтөч | YG Entertainment |
Цахим хаяг | blackpinkofficial |
4 жилийн өмнөөс YG Entertainment охидын хамтлаг гаргах тухай шуугиан тарсан бөгөөд үүний дараахан "Who's that girl" гэсэн гарчигтай нэгэн охины бүжиглэж буй бичлэг олон нийтэд цацагдсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна. Тэр бичлэг дээрх бүжиглэж байсан охин нь хамтлагийн отгон гишүүн (Лиса) байжээ. BLACKPINK нь YG Entertainment-ийн анхны эмэгтэй хамтлагаас хойш 7 жилийн дараа debut хийсэн хамтлаг юм. YG Entertainment-ийн зүгээс мэдэгдэхдээ тэд царай, дуулалт болон бүжиглэх чадвараар нь дүгнэж, олон орноос шалгаруулалт авч сонгосон гэж ээ.Одоогоор YG Entertainment ийн хамгийн залуу хамтлаг юм.
BLACKPINK хамтлагийн фэнүүдийг BLINK гэж нэрлэдэг ба энэхүү нэрний утга нь BLACKPINK гэсэн үгийг богиносгосон хэлбэр мөн "анивчих" гэсэн утгатай үг юм.
BLACKPINK хамтлаг нь ахлагчгүй хамтлаг гэдгээрээ онцлогтой ба гишүүд ч хоорондоо дотно байдаг хэмээн мэдэгдсэн юм. Тэдний анхны оролцсон нэвтрүүлэг нь 2016 оны 8 сарын 14-нд SBS телевизийн Inkigayo хɵгжмийн шууд нэвтрүүлэг байсан юм. Мөн Blackpink хамтлаг нь KPOP-ын түүхэнд хөгжмийн нэвтрүүлэгт анхны ялалтаа хамгийн хурдан авсан (13 хоногийн дотор) эмэгтэй хамтлаг болсон билээ. YG entertaiment-ийн зүгээс тэднийг тус тусдаа соло гаргана гэж мэдэгдсэн бөгөөд Чэён, Лиса, Жисү гэх дараалалтай сологуудыг гаргах юм. Харин хамтлагийн гишүүн Жэнни аль хэдийн "SOLO" хэмээх соло дуугаа гаргачихсан байгаа.
Хамтлагийн гишүүд
Жисү (Jisoo)
- Тайзны нэр: Жисү (지수)
- Жинхэнэ нэр: Ким Жи-Сү (김지수)
- Хоч: Chi Choo, Jichu
- Үүрэг: Дэд хоолой
- Төрсөн өдөр: 1995 оны 1 сарын 3 (Гүнпо, Кёнги, Өмнөд Солонгос)
- Яс үндэс: Өмнөд Солонгос
- Өндөр: 162 см (5'3")
- Жин: 45 кг (99 lbs)
- Цусны бүлэг: A
- Instagram: @sooyaaa__
Жэнни (Jennie)
- Тайзны нэр: Жэнни (제니)
- Жинхэнэ нэр: Ким Жэ-ни (김제니)
- Хоч: Jendeukie, Nini, Манду буюу банш
- Үүрэг: Гол реппер, Хоолой, Бүжигчин
- Төрсөн өдөр: 1996 оны 1 сарын 16 (Анян, Өмнөд Солонгос)
- Яс үндэс: Өмнөд Солонгос
- Өндөр: 163см (5’4”)
- Жин: 50кг (110 lbs)
- Цусны бүлэг: B
- Instagram: @jennierubyjane
Ружэ (Rosé)
- Тайзны нэр: Ружэ (로제)
- Жинхэнэ нэр: Пак Чэ-Ён (박채연)(Солонгос) Roseanne Park (Австрали нэр)
- Хоч: Rose, Rosie, “Pasta”, Жирх Чэён
- Үүрэг: Гол хоолой, Дэд Бүжигчин,
- Төрсөн өдөр: 1997 оны 2 сарын 11 (Окленд, Шинэ Зеланд)
- Яс үндэс: Өмнөд Солонгос
- Өндөр: 168см (5’6”)
- Жин: 45кг (101 lbs)
- Цусны бүлэг: B
- Instagram: @roses_are_rosie
Лиса (Lisa)
- Тайзны нэр: Лиса (리사)
- Жинхэнэ нэр: Лалиса Манобан (ลลิสา มโนบาล)
- Хоч: Lalice, Laliz, Pokpak, Lili, Royal maknae, Barbie doll
- Үүрэг: Гол бүжигчин, Туслах рэппэр, хоолой,Нүүр царай, Макнэ (отгон гишүүн)
- Төрсөн өдөр: 1997 оны 3 сарын 27 (Бангкок, Тайланд)
- Яс үндэс: Тайланд
- Өндөр: 166.5cm (5’5.35″)
- Жин: 47 kg (98 lbs)
- Цусны бүлэг: О
- Instagram : @lalalalisa_m