Aziatix хамтлаг нь 2011 онд Эдди Шин, Жэй "Флоусик" Пак, Ники Ли (продюсер Жэ Чонг) гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан, R&B, pop, soul, hip hop жанраар уран бүтээлээ гаргадаг Америк дахь Ази хамтлагуудын нэг юм. Тэд байгуулагдсан цагаасаа хойш Mnet Asian Music Awards 2011-ээс "Шилдэг шинэ Ази уран бүтээлч хамтлаг" номинациар шагнал хүртсэн. 2012 оны 1 сард Японы долоо хоногийн мэдээнд нийтлэгдэж, 2 сард нь Солонгосын нэгэн сэтгүүлийн нүүр зураг болсон. Тэдний сүүлд гаргасан "Awakening" цомог нь Японы iTunes Chart-ын 1-р байранд жагсаж байсан бөгөөд олон улсад идэвхитэй фэнүүдтэй алдарт гарж байгаа хамтлаг юм.

Aziatix
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгалR&B, pop, soul, hip hop
Идэвхтэй2011–одоог хүртэл
СтудиASTAR, Inc.
Хамтардаг уран бүтээлчидJae Chong
Цахим хуудасАлбан ёсны цахим хуудас
Гишүүдийн нэрс
Flowsik
Eddie Shin
Nicky Lee

Гишүүд засварлах

Жэй "Флоусик" Пак засварлах

Флоусик бол AZIATIX-ийн рэппэр. Тэрээр Нью-Йорк хотын Күйнс дүүргийн Флашингэд өсч торнисон ба 15-тайгаасаа хойш рэп хийсэн. Түпак болон Жэй-Зи түүнийг рэппэр болоход томоохон нөлөө үзүүлсэн. Мөн тэрээр рэппэр Ice-T, JYJ хэмээх к-поп хамтлаг болон бусад дуучидтай хамтран ажиллаж байсан.

Эдди Шин засварлах

Эдди Шин нь хамтлагийн дуучин, мөн дууг зохиодог. Тэрээр Массачусеттс муж улсын Бостон хотод төрсөн. 16 настайгаасаа хойш дуу зохиож эхэлсэн ба Нью-Йоркийн Их Сургуульд сурж байсан. Түүний хоолой R&B урсгалд маш хүчтэй нөлөөтэй. Тэрээр өөрийн карьерээ 2005-2009 онд эхлүүлсэн ба өөрийн "Just My Way" цомог, 3 single гаргасан. Үүнээс гадна Lyn, Ivy, Wheesung зэрэг дуучдын дууг бичиж найруулснаас гадна Soulstar гэх видео тоглоомны дууг найруулсан. Өмнөд Солонгост болсон G20-ын уулзалтад зориулж "Let's Go" хэмээх дууг SNSD хатлагийн гишүүн Сёхүн, Beast хамтлагийн гишүүн Жүн-Хюн, 2PM хамтлагийн гишүүн Жүнсү нартай хамтран зохиож найруулан дуулсан.

Ники Ли засварлах

Ники Ли (李玖哲) нь Өмнөд Солонгост төрж, Калифорни муж улсын Лос-Анжелес хотод өссөн. Өмнө нь Тайваньд ч мөн амьдарч байсан. Тэрээр Өмнөд Солонгост өөрийн R&B урсгалаар дуулсан 5 цомгоороо танигдсан. 2007 онд Тайваньд болсон Golden Melody Awards-аас "Шилдэг эрэгтэй дуучин"-аар шалгарсан. Түүний дуу алдарт жүжигчин Жэки Чан болон Жет Ли нарын тоглосон The Forbidden Kingdom кинонд ашиглагдсан. Ники жүжигчний карьераа ч мөн дээшлүүлж байгаа ба "Mulan" кинонд тоглосон.

Цомгууд засварлах

Цомог# Цомгийн нэр Дууны жагсаалт
1 AZIATIX - EP
  • Гарсан огноо : 2011 оны 5-р сарын 17
  • Хэл : Англи хэл
  • Жанр : R&B / Soul / Hip Hop
  1. Go
  2. Cold
  3. Whatchu Know About Us
  4. Another Day
  5. Start It Again
2 NOCTURNAL
  • Гарсан огноо : 2011 оны 7-р сарын 27
  • Хэл : Англи хэл
  • Жанр : R&B / Soul / Hip Hop
  1. Intro
  2. Slippin' Away
  3. Superstar
  4. Whatcha Know About Us
  5. A Game
  6. Cold
  7. Be With You
  8. Start It Again
  9. Another Day
  10. Go
  11. Say Yeah
3 NOCTURNAL (Japan Deluxe Edition)
  • Гарсан огноо : 2012 оны 1-р сарын 11
  • Хэл : Англи хэл
  • Жанр : R&B / Soul / Hip Hop
  1. Intro
  2. Go
  3. Lights
  4. Nothing Compares to You
  5. Be With You
  6. Cold
  7. Superstar
  8. Slippin' Away
  9. So Incredible (ft. Stevie Hoang)
  10. Whatchu Know About Us
  11. A Game
  12. Start It Again
  13. Another Day
  14. Say Yeah
  15. Be With You (Rock Mix)
  16. Go (Acoustic)
4 Awakening - EP
  • Гарсан огноо : 2012 оны 5-р сарын 2
  • Хэл : Англи хэл
  • Жанр : R&B / Soul / Hip Hop
  1. Speed of Light
  2. Alright
  3. Radio
  4. If I Saw You Again
  5. History
  6. Lights