2018 оны Сэлэнгэ аймгийн наадам

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаан /2018.07.10-11/-д улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдлөө.

Аймгийн баяр наадмыг улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, Р.Ганхуяг улсын начин Б.Дэлгэрсайхан нар магнайлан барилдаж аймгийн арслан, аймгийн заан, аймгийн харцага, гурван аймгийн начин цолтон шинээр төрөн гарсан байна.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд засварлах

Д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол
Түрүү Сумын заан Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ Цагааннуур " Аймгийн арслан " цол
Үзүүр Аймгийн харцага Наранцэцэгийн Энхжаргал Сэлэнгэ Мандал " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн заан Даваадоржийн Төрболд Сэлэнгэ Хүдэр
Сумын заан Хангайн Наранбаяр Сэлэнгэ Мандал " Аймгийн харцага " цол
Шөвгийн найм Аймгийн харцага Пүрэврагчаагийн Жаргалсайхан Архангай Тариат
Сумын заан Баярхүүгийн Улаалзгана Сэлэнгэ Баруунбүрэн " Аймгийн начин " цол
Сумын заан Баяржаргалын Очирхуяг Сэлэнгэ Цагааннуур " Аймгийн начин " цол
Сумын заан Мишигдоржийн Лувсандорж Завхан Отгон " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз засварлах

Тавын даваа

  1. У.ө.и.н Н.Бүрэнбаатар - С.з Б.Орхонбаяр
  2. У.ө.и.н Р.Ганхуяг - С.з М.Лувсандорж
  3. У.н Б.Дэлгэрсайхан - С.з Б.Очирхуяг
  4. А.а Э.Саранбаатар - С.з Б.Улаалзгана
  5. А.з Б.Эрдэнэбаяр - С.з Х.Наранбаяр
  6. А.з Д.Төрболд - А.х Н.Ширчинхүү
  7. А.х Н.Энхжаргал - А.х Б.Ганбаяр
  8. А.х П.Жаргалсайхан - А.н Б.Баатарболд

Зургаагийн даваа

  1. А.з Д.Төрболд - С.з М.Лувсандорж
  2. А.х Н.Энхжаргал - С.з Б.Очирхуяг
  3. А.х П.Жаргалсайхан - С.з Х.Наранбаяр
  4. С.з Б.Улаалзгана - С.з Б.Орхонбаяр

Долоогийн даваа

  1. А.з Д.Төрболд - С.з Б.Орхонбаяр
  2. А.х Н.Энхжаргал - С.з Х.Наранбаяр

Наймын даваа

  1. А.х Н.Энхжаргал - С.з Б.Орхонбаяр