1900 оны Зуны Олимп
1990 оны Парисын олимп — 1900 онд Францийн Парист явагдсан Зуны олимпын хоёрдугаар наадам байв.
Үндсэн тоон үзүүлэлт | |
---|---|
Улс орон | 24 орон |
Тамирчин | 997 тамирчин (975 эр, 22 эм) |
Тэмцээн | 19 спортын 85 тэмцээн |
Цаг хугацаа, орон зай | |
Наадах газар | Франц, Парис |
Нээлтийн өдөр | ёслолгүй (1900-05-14-нд эхэлсэн) |
Хаалтын өдөр | ёслолгүй (1900-10-28-нд төгссөн) |
Гол талбар | «Винсенсийн дугуйн тойруулга» |
Түүх
засварлах1894 оны Сорбонны хурлаар 1900 оны олимпыг Парист зохион явуулахаар тогтсон ёсоор 1900 онд Парист явагдаж 24 орны 997 тамирчин оролцжээ. Зуны олимпын хоёрдугаар бөгөөд 19-р зууны сүүлийн олимп байв. Нээлт, хаалтын ёслолгүй. 5 сарын 14-нөөс 10 сарын 28-ны хооронд тэмцээн уралдаан явагдсан. Анх удаа эмэгтэй хүн оролцсон ба Элен де Пуртал анхны эмэгтэй олимпын аваргаар тодорчээ.
Тэмцээнд байр эзэлсэн тамирчид медаль гардаагүй, харин цом гардаж байв.
Автомашины уралдаан, мотоциклын уралдаан, агаарын бөмбөлөг, крикет, крокет, пелот, 200 м саадтай усанд сэлэлт гэсэн төрлийн тэмцээнүүд анхны бөгөөд эцсийн удаа олимпын төрөлд багтсан нь 1900 оны Парис олимпод болж байв.