12 сарын монгол нэршил
Эртний монголчууд цаг тооллын сарыг өөрийн үндэстэний онцлогтой үгээр нэрлэж байсныг 13-15 дүгээр зуунд бичигдсэн цөөнгүй баримтанд тэмдэглэж үлджээ.
- Хубилай хааны үед бичигдсэн хятад-монгол хэл дээрх "Жи Юань И Юй" (至元译语) гэх толь бичиг
- 1389 онд бичигдсэн Хуа-И И Юй (華夷译语) гэдэг Хятад- Монгол хэлний толь бичиг
- 1363-1377 онд Йемений султан Ал Афдал аль Аббасын үед бичигдсэн Расулидын зургаан хэлний толь бичиг зэрэг цөөнгүй эх сурвалжид монгол зурхайн сарын нэрс бичигдсэн буй.
Үүнээс "Жи Юань И Юй" гэх бяцхан толь бичгийг 1282 онд Чэн Юаньжин гэгч бичсэн гэж таамагладаг. Үүнийг нь Лайош Лигети(1902-1987) (Lajos Ligeti) гэх эрдэмтэн, хэл зүйч хүн хятад галигаар бичигдсэн монгол үгнүүдийг нь хөрвүүлэг хийсэн.
Доорх монгол сарыг нилээд хожуу Түмэдийн Алтан ханыг таалал төгсөхөд ашигласаар байсныг Чакраварди Алтан ханы тууж гэх Алтан ханы намтарыг шүлэглэн бичсэн зохиолд "Цагаан могой жилийн Хөхлөр сарын арван еснөө" таалал төгссөн тухай тэмдэглэсэн байдаг.
Сарын дугаар | Орчин цагийн монгол хэлээр
таамаг хувилбар |
Кирил хөрвүүлэг | Латин хөрвүүлэг | Хятад галиг ханзны эхийн латин хөрвүүлэг |
---|---|---|---|---|
1-р сар | Хувь сар | Хуби сар | qubi sara | hou-pi sa-la |
2-р сар | Худал өгөлжин сар | qudal ügöljin sara | hou-ta-li yu-kouan-tchen sa-la | |
3-р сар | Үнэн өгөлжин сар | ünen ügöljin sara | wou-nien yu-kouan-tchen sa-la | |
4-р сар | Хөхөө сар | Хөхөгэ сар | kököge sara | k'o-k'o-ko sa-la |
5-р сар | Худар/Удар сар | hudar sara | hou-ta-eul sa-la | |
6-р сар | Нажир сар | najir sara | na-tche-eul sa-la | |
7-р сар | Хур сар (хур бороо) | Хуран сар | yuran sara | wou-lan sa-la |
8-р сар | Бүгү сар | buğu sara | pou-kong sa-la | |
9-р сар | Хуц тавих сар | Хуча далби сар | quča dalbi sara | hou-tch'a ta-li-pi sa-la |
10-р сар | Хэлэбдүр сар | kelebdür sara | k'ie-lien-tou-eul sa-la | |
11-р сар | Идээ сар | Идэлгү сар | idelgü sara | yi-to-kou sa-la |
12-р сар | Хөхөлэр сар | küküler sara | k'ou-hou-lie-eul sa-la |