Сар (тоолол)
Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.
Сар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"-тай адил хэлж бас бичдэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэж байна.
Григорийн тоололд Засварлах
Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.
Тоогоор | Нэр | Хоногийн тоо |
---|---|---|
1 | Нэгдүгээр сар | 31 |
2 | Хоёрдугаар сар | ердийн жилд 28, өндөр жилд 29 |
3 | Гуравдугаар сар | 31 |
4 | Дөрөвдүгээр сар | 30 |
5 | Тавдугаар сар | 31 |
6 | Зургадугаар сар | 30 |
7 | Долоодугаар сар | 31 |
8 | Наймдугаар сар | 31 |
9 | Есдүгээр сар | 30 |
10 | Аравдугаар сар | 31 |
11 | Арваннэгдүгээр сар | 30 |
12 | Арванхоёрдугаар сар | 31 |
Саруудын Монгол нэр Засварлах
Дугаар | Тоон нэр | Билгийн тооллын нэр[1] | Монгол нэр[2] |
---|---|---|---|
1 | Нэгдүгээр сар | Бар Сар | Хувь (хуби) |
2 | Хоёрдугаар сар | Туулай сар | Хужир (хужир) |
3 | Гуравдугаар сар | Луу сар | Үүлжин (үгүлжин) |
4 | Дөрөвдүгээр сар | Могой сар | Хөхөө (хөхэ) |
5 | Тавдугаар сар | Морь сар | Улар (улару) |
6 | Зургаадугаар сар | Хонь сар | Уйруу (уйру) |
7 | Долоодугаар сар | Бич сар | Хуран (хуран) |
8 | Наймдугаар сар | Тахиа сар | Буга (бугу) |
9 | Есдүгээр сар | Нохой сар | Хуц (хуца) |
10 | Аравдугаар сар | Гахай сар | Хэлбэтэр (хэлбэтүр) |
11 | Арваннэгдүгээр сар | Хулгана сар | Идэлэх (идэлэхү) |
12 | Арванхоёрдугаар сар | Үхэр сар | Хөхлөр (хөхэлэр) |
Эх сурвалж Засварлах
- ↑ "12 sar". AIMKA_HVHV.
- ↑ "Монголын арван хоёр сарын нэр". Үндэстний үзэл блог.