Өнгөлүүрт гургалдай


Өнгөлүүрт гургалдай, Luscinia calliope, нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд нүүдлийн шувууд бөгөөд Сибирийн шилмүүст ойд нутаглаж, Энэтхэг, Индонез зэрэг улсад өвөлждөг. Ховор тохиолдолд баруун Европт хэрмэл байдлаар таарна. Голдуу хорхой шавьжаар хооллох ба ургамлын үр мөн иддэг. Газар дээр үүрээ засдаг.

Өнгөлүүрт гургалдай
Эрэгчин
Эрэгчин
Эмэгчин
Эмэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Luscinia, Гургалдай
Зүйл: L. calliope
Латин нэр
Luscinia calliope
(Pallas, 1776)
     Зун      Өвөл[1]

     Зун      Өвөл[1]

Гадаад төрх

засварлах

Биеийн урт 15.5 см, биеийн жин 16-29 гр. Эрэгчин нь хар болон цагаан эмжээртэй улаан хоолойтой. Эмэгчин нь хүзүүндээ тод толбогүй байна.

  1. Urs N. Glutz von Blotzheim; K. M. Bauer (1988). Handbuch der Vögel Mitteleuropas. ISBN 3-923527-00-4.

Цахим холбоос

засварлах
  Commons: Өнгөлүүрт гургалдай (Calliope calliope) – Викимедиа дуу дүрсний сан