Өмнөд Лян
Өмнөд Лян (хятадаар:南凉; пиньинь:Nánliáng) нь 397-414 оны хооронд одоогийн БНХАУ-ын Ганьсү мужийн баруун, баруун хойд, Хөхнуур мужийн зүүн хойд орчмын газарт оршин тогтнож байсан улс юм. Энэхүү улсыг Сяньби аймгийн Туфа овгийн Туфа Угу гэх цэргийн жанжин байгуулжээ. Угу нь хожуу 394 онд хожуу Лян улсын Лү Гуан ванд дагаар орж, 395 онд Туфа Угу өөрийн эргэн тойрон дахь Ифу (乙弗), Жэжүэ (折掘) зэрэг хүч сул овог аймгуудыг довтолж, захиргаандаа оруулан Ляньчуан цайзыг (廉川堡, орчин үеийн Цинхай мужийн Хайдун хот) төв нийслэлээ болгох зорилгоор барьсан. Мөн 395 онд Лу Гуан түүнийг Гуан-у гүн болгожээ. 397 онд Лү Гуан Баруун Цин улсын ван Цифу Гангуйн эсрэг дайтаж ялагдсан завшааныг ашиглаж, Туфа Угу нь өөрийн биеэ Шипинь ванд өргөмжилж, Ляньчуан хотоор төвлөрсөн улсаа байгуулжээ. Удалгүй хожуу Лян улсын Жинчэн хотыг (金城, одоогийн Ланьжоу хот) эзлэн авахад хоёр талын арми дайтахад Туфа Угу ялалт байгуулжээ. Туфа Угу ван өөд болсны дараа Туфа Лилугу дараагийн ван болсны дараа хожуу Цинь улсын вассаль болсон. Сүүлчийн ван Туфа Рутань Баруун Цинь улстай удаан хугацаанд дайтаж байснаас болж дотооддоо олон бослого самуун гарч байв. 414 онд нэгэн удаагийн завшааныг Баруун Цинь улс ашиглаж Өмнөд Лян улсын нийслэл хот Лэдуг эзэлж, тус улсыг мөхөөжээ.