Өлзийбаярын Насанжаргал

Өлзийбаярын Насанжаргал (* 1955 оны 12-р сарын 10-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн) нь чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан цолтой бөх юм. 1980 оны Москвагийн Олимпын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд 6-р байрт шалгарсан. 1985 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн Арслан цол хүртсэн. 2016 онд Польшид зохиогдсон чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.

Өлзийбаярын Насанжаргал
тамирчны тухай
Төрсөн өдөр1955 оны 12 сарын 10 (1955-12-10) (68 настай)
Төрсөн газарӨвөрхангай
аймгийн Арвайхээр сум
Ажил, үүрэгтамирчин (1980)
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан
Тамирчинэрэгтэй чөлөөт барилдааны бөх

Өлзийбаяр овогтой Насанжаргал нь 1955 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Өлзийбаярын 2 дахь хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжид өсч 1962 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын бага сургуульд орж суралцан 1970 онд 8-р анги төгсөн, Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд Сургуульд суралцан 1974 онд хүний бага эмч мэргэжлээр төгссөн.

  • 1974-1975 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд хүний бага эмч
  • 1975-1978 онд Ардын армийн Биеийн тамир, спортын “Алдар” нийгэмлэгт тамирчин, байлдагч
  • 1978 оны 11-р сараас 1983 оны 10 сар хүртэл чөлөөт бөхийн барилдааны улсын шигшээ багийн тамирчин
  • 1983-1984 онд Биеийн тамир, спортын “Хөдөлмөр” нийгэмлэгт дагсалжуулагч
  • 1984-1991 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийн биеийн тамирын болон, бөхийн өдөр өнжүүлэх бүлгийн багш
  • 1991-1998 онд хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • 1998-2003 онд Дархан-Уул аймгийн “Монгол алт” ХК-д биеийн тамирын арга зүйч, бөхийн дасгалжуулагч
  • 2004-2005 онд БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөх хотод бөхийн мэргэжилтэн, дасгалжуулагч
  • 2005-2006 онд Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газарт бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч
  • 2006-2009 онд БНХАУ-ын Шанши, Тянжин, Ченду, Нанжин хотуудад бөхийн чөлөөт барилдааны мэргэжилтэн, дасгалжуулагч
  • 2009-2011 онд Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын газарт бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагч
  • 2011 оноос БНХАУ-ын ӨМӨЗОрны Шилийн гол аймгийн Шилийн хотод бөхийн мэргэжилтэн дагсалжуулагч, Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний зөвлөх багшаар ажиллаж байна.

  Ө.Насанжаргал нь 1968 онд Өвөрхангай аймгийн 47 жилийн ойн баярын Үндэсний бөхийн өсвөр насны барилдаанд түрүүлж “Аймгийн харцага” цол авснаар бөхийн спортын гараагаа эхэлж тасралтгүй тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж байна.

  Бага наснаасаа эхлэн бөхийн чөлөөт барилдааныг сохирхон 1975 онд биеийн тамир, спортын “Алдар” нийгэмлэгт Олимпийн 19-р наадмын хүрэл медальт Монгол улсын гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншаравын удирдлагад хичээллэн улмаар улсын шигшээ багийн гишүүн болсон.

Амжилт засварлах

Үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтууд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1985 Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Г. Дашцэрэнгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1985 Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгаас шалгаран оролцож 32 бөх тойргоор барилдахад 16 давж “Уран барилдааны тусгай шагнал” хүртсэн

Олимпын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1980 1980 оны Москвагийн олимпын чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдааны 1-р тойрогт Сирийн Аднан Кудманийг цэвэр, 2-р тойрогт Нигерийн Августин Атасийг 16-1 оноогоор цэвэр ялж, 3-р тойрогт ЗХУ-ын Магомед-Гасан Абушевт 8-4 оноогоор, 4-р тойрогт Румыны Аурель Сутеуд 10-5 оноогоор ялагдаж шагналт 6-р байрт шалгарсан. 13

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2016 2016 онд Польшид зохиогдсон чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг-ын жингийн барилдааны 1-р тойрогт ӨАБНУ-ын Ж.Фойгтыг 10-0 оноогоор цэвэр, 2-р тойрогт Казахстаны А.Векличийг цэвэр ялж, 3-р тойрогт АНУ-ын А.Перазад 7-3 оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртсэн. 9
2017 2017 онд Чех улсад болсон Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 85кг-д мөнгөн медаль

Олон улсын тэмцээн уралдаанд

Он Амжилт Бөхийн тоо
1976 Оросын холбооны Буриад улсын нийслэл Улаан-Удэ хотод болсон улсын тэмцээнээс хүрэл медаль
1980 Оросын холбооны Буриад улсын нийслэл Улаан-Удэ хотод болсон улсын тэмцээнээс мөнгөн медаль
1983 Оросын холбооны Буриад улсын нийслэл Улаан-Удэ хотод болсон улсын тэмцээнээс мөнгөн медаль