Өвөрхангай аймгийн музей

Өвөрхангай аймгийн музей нь 1951 онд анх үүсгэн байгуулагдаж байжээ.


1951 онд Өвөрхангай аймгийн музейн барилга ашиглалтад анх орж байжээ.

1966 оноос Орон нутаг судлах музей болон өргөжсөн байна.

1995 оноос зорилго, үйл ажиллагааныхаа хүрээг нэмэгдүүлэн зөвхөн орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн чиглэлээр, орон нутаг, эх орны түүх соёлыг дэлгэрүүлэх соёлын төв болон ажиллаж эхэлсэн юм.

2014 онд Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн "Орон нутаг судлах музей"-г засварлаж, 2014 оны 11 сарын 21-ний өдөр албан ёсоор ашиглалтад орж, нээлтээ хийж байжээ. Тус музей өмнө нь Байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн гэсэн танхимуудаас бүрдэж байсан бол энэ удаагийн сэргээн засварлалтаар бурхан шашны танхимыг шинээр нэмсний сацуу ан амьтны танхимд шинэ үзмэрүүдийг нэмсэн байна.

Мөн үзэх

засварлах

Арвайхээр сум - Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит музей

Хархорин сум - Эрдэнэзуу музей

Хархорин сум - Хархорин музей

Уянга сум - Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит музей

Цахим холбоос

засварлах

21 аймгийн музей

Хархорум музей