Үржин Гармаев
Гармын Үржин (1888 — 1947 оны 3 сарын 13) — Японы эзэнт гүрэний Квантуны Армийн буриад дэслэгч генерал юм. 1917-1923 оны Оросын иргэний дайн, Дэлхийн II-р дайнд оролцсон. Цэргийн зүтгэлтэн. Манж-го Улсын армийн хошууч генерал (1934), дэслэгч генерал (1938).
Намтар
засварлахҮржин Гармаев 1888 онд өнөөгийн Өвөр Байгалын хязгаарын Боорж аймгийн Тогоот сууринд төрсөн юм.
1912 он хүртэл Чита хотын мэргэжлийн сургуульд суралцсан ба 1918-19 онд Г.М.Семёновын штабын дэргэдэх офицерын сургалтыг төгссөн. 1917 он хүртэл Агын аймгийн сургуульд буриад, монгол, орос хэл зааж байгаад Семёновын цэрэгт элсэж, улмаар буриад монголчуудаас бүрдсэн цэргийн анги салбар байгуулсан. 1919 онд анги нь улаан цэрэгт цохиулж, Монгол руу, улмаар 1920 онд Манжуур руу гарсан. 1933 онд Манж-Го улсын тогтоход, полковник зэрэгтэй болож, буриад ба халх монголчуудаас бүрдсэн морь цэргийн хоёр полкийг командлав. 1938 онд Манж-Го улсын генерал-лейтенант болов. 1939 онд Гармаевын цэрэг япончуудын хамт Монголын нутаг руу довтолж, Баянцагааны тулалдаанд 1 дүгээр морьт хороо нь бараг бүрэн устсан. 1940-44 онд Манж-гогийн цэргийн 10 дугаар тойргийн (Хойд болон Зүүн Хянган) захирагч, 1944-45 онд Ваньемяо хот дахь цэргийн сургуулийн захирлаар тус тус томилогдож ажилласан. Чөлөөлөх дайны үед тэрээр сонсогчдоосоо тусгай хороо байгуулан Квантуны армийн бүрэлдэхүүнд тулалдсан ч ялагджээ. 1945 оны 8 сарын 30-нд, Японы арми бут цохиулсны дараа, зөвлөлт комендатурт биеэ тушаав. 1947 оны 3 сарын 13-нд шүүхийн шийдвэрээр буудуулжээ. 1992 онд хэрэг нь цагаатгагдсан байна. Үржин Гармаевыг НКВД-ын агент байсан байж болно гэж үзэх нь бий. Өдгөө түүний охин Санжидмаа Буриадад, хүү Дашням нь Улаанбаатарт оршин суудаг.