Үйлдвэрлэх техник

Үйлдвэрлэх техник нь механик инженерийн салбар хэсэг бөгөөд энэ нь түүхий эдийг аль болох эдийн засгийн хэмнэлттэйгээр тодохойлогдсон геометрийн дагуу (тодорхой хүлцэлийн хэмжээнээс хэтрэхгүй байх) хэлбэрт оруулах буюу хагас боловсруулаад эцсийн бүтээгдхүүн болгон угсралт хийхэд үндсэн гүйцэтгэх үүргээ биелүүлэх чадвартай бүтээгдхүүн үйлдвэрлэх процесс юм. Бүтээгдхүүн гэдэг нь хагас-, болон эцсийн бүтээгдхүүн болгон боловсруулсан бүх бүтээгдхүүн орно.

Тавилгын эд хэсэг үйлдвэрлэж байгаа байдал: Дунд зэргийн портал өрөмний машинаар модон хавтанг өрөмдөж байна.

Үйлдвэрлэх техник нь түүхий эд, материалыг хувирган өөрчилж шинэ төлөв байдалд ороход нөлөөлдөг. Тиймээс түүний түүх гэдэг бол хүн төрөлхтөний түүхтэй яг л адилхан юм. Гэхдээ аж үйлдвэрийн хувьсгал буюу 18-р зууны дунд үес үйлдвэрлэx техникийн шинэ шинэ арга барил бий болон хөгжсөөр ирсэн.

Жоханн Бекманн ерөнхий технологийн шинжлэх ухааныг анх бий болгосон. Тэрээр технологи гэдэг нэршилийг 1769 онд анх бий болгон хэрэглэсэн. Фредерик Винслов Тайлор 1900-д оны үед үйлдвэрийн шинжлэх ухаан гэдэг ойлголтыг бий болгон Тайлорисмусыг үндэслэсэн. Дараа нь Хенри Форд үйлдвэрлэлийн шугаман дамжлагыг үйлдвэрт нэвтрүүлсэнээр олноор төрөлжүүлэн үйлдвэрлэх процессийн эхлэлийг тависан байна. Үйлдвэрлэх техник нь үйлдвэрлэлтийн хөгжлийн нэг хэсэг юм.

Үндсэн ухагдхуун

засварлах

Үйлдвэрлэх техникийн үндсэн судлах хэсэгт (германы DIN 8580 стандартын дагуу):

  • Үйлдвэрлэх технологи: Геометрийн тодорхой хатуу биетийг үйлдвэрлэх технологи
  • Бэлдэц: Техникийн нэгж эд хэсгийн (нэг ширхэг эд хэсэг) дүрслэлийн үйлдвэрлэл
  • Нөлөөлөх орчин: Хэлбэргүй, хатуу, шингэн эсвэл хий бодисыг хэлэх бөгөөд эдгээр нь төрөл бүрийн энерги байдал болон химийн урвалын нөлөөгөөр бэлдэцийг хувирган өөрчилнө
  • Нөлөөллийн хос: Нэг талаас бэлдэц нөгөө талаас багаж хэрэгсэл болон нөлөөлөх орчноос бүрдэнэ
  • Анхны хэлбэржүүлэлт: Хэлбэргүй хатуу бодисыг (шингэн, нунтаг түүхий эд болон эсвэл хуванцар) үйлдвэрлэлийн процесст оруулан биежүүлэх жишээлбэл: цутгах, даралтаар шахах, хайлуулах
  • Хэлбэрт оруулах: Хэлбэрт оруулах гэдэг ямар нэг байдлаар материалын жинг хороолгүйгээр биетийн дүрсийг өөрчлөх жишээлбэл: нугалах, сунгаж татах, шахах, дараx, элдэх
  • Нийлүүлэх: өмнө нь салган тус тусдаа байсан бэлдэцийг хооронд нь холбохоор бэлдсэн хэсгүүдээр хатуу холбоx жишээлбэл: хүйтэн болон халуун гагнах, цувих, наах
  • Салгах: Хатуу биетийн хэлбэрийг тодорхой хэсгээр барьцалдааг нь салгаx буюу таслан өөрчлөх жишээлбэл: хуваах, зорох, хусаж хэлбэрийг өөрчлөх

Ном сурах бичиг

засварлах
  • Алфред Херберт Фритц, Гуентер Шулце: Үйлдвэрлэх техник. Спрингер, Берлин 2012, ISBN 978-3-642-29785-4
  • Весткаемпер, Варнеке: Үйлдвэрлэx техникийн үндэс. Виевег+Тойбнер, Виесбаден 2010, ISBN 978-3-8348-0835-6

Гадаад холбоос

засварлах