Хүлцэл (техник)
Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудлын эсрэг ямар нэг арга хэмжээг авах шаардлагатай болохыг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүлцэл нь хэвийн хэмжээ эсвэл хэвийн байдлаас тодорхой хэмжээгээр гажсанаар системийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг юм.
Үйлдвэрлэлтийн хүлцэл
засварлахХоорондын хамаарал бүхий эд хэсгүүдийн хүлцэлийг зүй зохистойгоор тогтоон тодорхойлсон үед эд хэсэг бүрийг бүтнээр нь солих бололцоог олгох ба үүгээр цуврал үйлдвэрлэлт болон олноор үйлдвэрлэx боломжийг олгодог. Хүлцэл нь мөн хоёр эд хэсгийн хоорондын хүлцэлийг зорилготойгоор хүссэн сул тааралт эсвэл хэт зуурамтгай тааралтыг тохируулан хийх боломжийг олгоно.
Үйлдвэрлэлд хүлцэлийг болж өгвөл хаягдал гаргахгүй байх талаас бодож тогтоох ёстой.