Яргуй
Яргуй нь Холтсон цэцгийнхэн овогт багтдаг бөгөөд хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал юм. Хаврын хавсарга салхинд ганхаж найгадаг. Цэцэгс нь гол төлөв цар голтой, хөх ягаан өнгийн хонхон цэцэг байдаг.
Яргуй | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Pulsatilla vulgaris
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||
Өгүүллийг үзнэ үү. |
Зүйлүүд
засварлахЯргуйн төрлийн 33 зүйл бий. Заримаас дурьдвал:
Эмчилгээний түүхий эд
засварлахАрдын эмчилгээнд уг ургамлын газар дээрх хэсэг, цэцгийг хатааж хэрэглэдэг.
Эмчилгээний заалт
засварлахЭрт дээр үеэс мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралд унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг.
Яргуйг харин жирэмсэн, ходоодны ил шархлаа, элэгний хатууралтай (цирроз) хүмүүс хэрэглэж болохгүй.
Харин төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөхийг намжаана. Хавдар эсэргүүцэх үйлчилгээтэй. Яргуй нүдний болор цайх (катаракта), нүд чинэрэхэд (глаукома) тус болж тархины даралт бууруулж, зөнөх өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч сайн гэдэг аж.