Японы эзэн хааны тамга

Японы Эзэн Хааны тамга (Япон: 天皇御璽) нь Япон улсын гол хоёр тамганы нэг юм.

Японы Эзэн Хааны тамганы дардас.

Тодорхойлолт

засварлах

Японы Эзэн Хааны тамга нь ойролцоогоор 9 см талт тэг дөрвөлжин, "Эзэн хааны их тамга" (天皇御璽) гэсэн 4 ханз бүхий, 4.5 кг цул алтаар урласан тамга бөгөөд дархан Абэй Рэкидо (安部井 櫟堂) ганцхан жилийн дотор сийлж 1874 онд Мэйжи эзэн хаанд барьсан байдаг.

Ашиглагдаагүй үедээ нил ягаан уутанд байдаг бөгөөд тамганы тосыг төрийн тусгай үйлдвэрт гарган авдаг.

Хэрэглээ

засварлах

Японы Эзэн Хааны тамгыг шинэ хууль тогтоол, гэрээ хэлцэл, элчин сайдуудын зөвшөөрөл болон хөөлтийн бичиг, төлөөллийн бичиг сэлтэд дарж ашиглана. Мөн шинэ эзэн хаан сэнтийд залрах ёслолд ширээний урд тавиатай байдаг байна.

Эзэн хаадын тамга Нара үеээс гарч ирдэг байна. Анхандаа зэсээр хийгддэг байжээ.