Японы уран зохиол

Японы уран зохиол (япон. 日本文学, нихон бунгаку) —Анхны бичмэл дурсгал болох "Кожики" (712 он) -оос орчин үеийн зохиолчдын бүтээлүүд хүртэл 1500 орчим жилийн хугацааг хамарсан япон хэл дээрх уран зохиолыг хэлнэ.

Японы уран зохиол хөгжлийнхөө эхэн үед Хятадын уран зохиолын нөлөөнд автаж, ихэвчлэн сонгодог хятад хэлээр бичигдсэн байдаг. Хятадуудын нөлөө Эдогийн үеийг дуустал янз бүрийн түвшинд мэдрэгдэж байсан юм. XIX зуун гэхэд японы уран зохиол дахь хятадын уран зохиолын нөлөө бараг үгүй болж өнөө хүртэл үргэлжилж байгаа европын уран зохиол нөлөө орж ирсэн юм.

Японы уран зохиолын хөгжлийн үеүүд

засварлах
  • Эртний уран зохиол (ойролцоогоор 600-794 он) - Япон бичиг үсэг үүсч, анхны шастирын сурвалжууд гарч ирсэн эрин үе нь Нарагийн үе (710-784 он) гэж нэрлэгддэг,
  • Сонгодог уран зохиол буюу Хэйаны үе (794-1185) - Японы улсын нийслэл Хэян-кё (одоогийн Киото) хотод байсан үе; Тэр үеийн уран зохиолын ажилд эмэгтэйчүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн,
  • Дундад зууны уран зохиол (1192-1603) - Японд цэргийн анги, шогуны ноёрхлын эхлэл, утга зохиолын бүтээлч байдал бага зэрэг суларсан үе,
  • Орчин үеийн уран зохиол эхэн үе буюу Эдогийн үе (1603-1868) - Японы уран зохиолын хамгийн өндөр цэцэглэлт болох Токугава шогуны үеийн бүтээлүүд,
  • Орчин үеийн уран зохиол буюу Токиогийн үе (1868-1945) нь Мэйжигийн сэргээн босголт, Европын үзэл санаа хаалттай улс руу нэвтрэн орж ирсэн,
  • Дайны дараах үе (1945 оноос өнөөг хүртэл) - Дэлхийн 2-р дайнд Япон ялагдсаны дараах үе.