Японы соёл
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Япон улс түүхэн хөгжлийнхээ туршид бусад улс орноос технологи, зан заншил гэх зэрэг өдий төдий шинэ санаа, соёлын хэлбэрүүдийг өөртөө тусган авч, тэр бүгдийг нэгтгэн өөрийн өвөрмөц соёлыг хөгжүүлж чадсан билээ. Өнөөгийн японы аж төрөх ёсонд Азийн уламжлалт соёл, Өрнөдийн орчин үеийн соёлын нөлөө ихээр туссан байдаг.
Уламжлалт соёл
засварлахКабүки, ноо, кёогэн, бүнракү зэрэг урлагын уламжлалт төрлүүд Японд одоо ч цэцэглэн хөгжсөн хэвээр байна.
Кабүки хүү Хэрэв 17-р зууны эхээр үүссэн сонгодог театрын нэгэн хэлбэр юм. Энэ нь жүжигчдийн үг ярианы хэмнэл, хачин сонин хувцас хунар, нүүр будалтын хурц тод өнгө ялгарал / күмадори /, бас тайзан дээр механик аргаар тусгай үйлдэл үзүүлдэг зэргээрээ онцлог жүжиг юм. Хүмүүсийн зан чанар, сэтгэлийн хөдлөлийг нь нүүр будалтаар илэрхийлэн харуулахад голлон анхаардаг. Ихэнх жүжгийг дундад зууны, мөн Эдогийн үеэс сэдэвлэсэн байхаас гадна бүх жүжигчид, тэр ч байтугай эмэгтэй хүний дүрд тоглож байгаа жүжигчид нь цөм эрэгтэй хүмүүс байдаг юм.
Ноо гэдэг нь японы хөгжимт театрын хамгийн эртний хэлбэр юм. Энд үйл явдлыг зөвхөн харилцан яриагаар төдийгүй, бас утай / дуулах /, хаяаши / хөгжимөөр ая хамтрах /, бүжиг зэргээр илэрхийлдэг. Гол дүрийн жүжигчин өнгө алагласан торгон хувцас өмсөж, голдуу чийдсэн модон баг зүүдэг нь урлагийн энэ төрлийн өөр нэг онцлог юм. Багнууд нь өвгөн, залуу юмуу эмэгтэй хүн, бурхан, сүнс эсвэл жаал хүүгийн дүртэй байдаг.
Кёогэн нь сонгодог хошин шогийн театрын нэгэн төрөл бөгөөд маш өвөрмөц үйл хөдлөл, хэв маягийг харуулсан тоглолт үзүүлдэг. Їүнийг ноогийн үзүүлбэрийн дундуур тоглодог ч сүүлийн үед бие даасан хэлбэрээр сонирхуулдаг болоод байгаа юм.
16-р зууны сүүлчээр түгэн дэлгэрсэн Бүнракү нь хүүрнэл дуу бүхий хүүхэлдэйн театр бөгөөд аяыг нь шамисэн / гурван чавхдаст / хөгжмөөр тоглодог. Бүнракү нь дэлхийд бусад хүүхэлдэйн театруудын дотроос боловсронгуй байдлаараа ялгардаг.
Цайны ёслол, икэбана гэх зэрэг бусад уламжлалт урлаг япончуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь болон хөгжиж иржээ.
Цайны ёслол / садоо буюу чадоо / гэдэг нь ногоон цайг маш нарийн дэгийн дагуу бэлтгэх арга юм. Харин садоог цай бэлтгэх, цайгаар үйлчлэх ёслолоос ч илүү нарийн дэг жаягаар гүйцэтгэдэг. Үүнд өргөн мэдлэг, маш нарийн мэдрэмж шаарддагаас гадна садоо амьдралын учир утгыг мэдрүүлж, байгалийн гоо сайхныг таашаах сэтгэгдэл төрүүлдэг юм.
Японы цэцгийн урлаг / икэбана / нь долоон зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд цэцгээр өргөл өргөдөг байсан Буддын шашины эртний соёлоос улбаатай. Цэцгэн урлалыг гүйцэтгэхийн тулд түүний материал, сав, мөчир, дэлбээ нэг бүрийн байршил, мөчирнүүд нь савандаа, мөн орчин тойрныхоо зүйлстэй хэрхэн зохицож байгааг дээд зэргээр анхааран донжийг нь тааруулдагаараа цэвэр чимэглэх урлагаас ялгаатай.
Орчин цагийн соёл
засварлахСонгодог урлаг бол Өрнөдөөс Японд дэлгэрсэн бөгөөд ард түмэн ч түүнийг өргөнөөр сонирхож, улс орны өнцөг булан бүрт концерт найруулан тоглох болжээ. Японоос төрж гарсан алдар цуутай / Озава Сейжи гэх мэт / удирдаач, төгөлдөр хуурч, хийлчид дэлхийд олон оронд тоглож байна.
Куросава Акира 1951 онд Венецийн кино наадмаас Алтан Арслан шагнал хүртсэнээс хойш японы кино урлаг дэлхий нийтийн анхаарлыг татах болж, Мизогүчи Кэнжи, Озү Ясүжиро зэрэг алдартай найруулагчдын бүтээлийг өргөнөөр сонирхож эхэлсэн юм. Тун 2003 бас 1997 онд Китано Такэши Венецийн кино наадмаас ХАНА-БИ киногоороо Алтан Арслан шагнал саяхан оны наадмаас Затойчи гэдэг бүтээлээрээ шилдэг найруулагчийн шагнал хүртжээ.
1960-аад оноос хойш японд хүүхэд багачуудыг хөгжөөх болсон анимэг одоо дэлхийн бүхий л улс орнууд худалдан авч байгаа бөгөөд Astroboy, Doraemon, Sailor Moon, Dragonball Z зэрэг бүтээлүүд бүхий л дэлхийн хүүхэд багачуудын үзэх дуртай кино болоод байна. Мөн найруулагч Миязаки Хаяаогийн "Сэн то Чихиро но камикакүчи" хүүхэлдэйн кино 2003 онд Оскарын шагнал хүртсэн юм.
Утга зохиолын салбарт Кавабата Ясунари, Оэ Кэнзабүро нар нобелийн шагнал хүртсэн бол орчин үеийн зохиолчдоос Мүраками Харүки, Ёшимото Банана нарын бүтээл японы залуучуудын дунд нэрд гарч, гадаадын олон хэлээр орчуулагдаад байна.