Янживын Оюунцэцэг

Янживын Оюунцэцэг (1962-1994) — Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан жүжигчин Я. Оюунцэцэг 1960 оны 02 сарын 28-нд Увс аймгийн Баруунтүрүү суманд олон охидтой айлын нэг нь болон мэндэлсэн. «Говийн зэрэглээ» киноны холбоочин хүүхэн Номин, Гарын таван хуруу киноны Сүрэнгийн дүр, Мардагдсан Дууль киноны айлын ээжийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Монгол улсын тайз, дэлгэцийн шигтгээ болсон эмэгтэй жүжигчин.

Янживын Оюунцэцэг
Хувийн танилцуулга
Амьдарсан нь1962 он - 1994 он (32 насласан)
Төрсөн газарМонгол улсын Дархан хот
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнМонгол Монгол (БНМАУМУ)
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Танил үе1980 он - 1994 он
Төгссөн ньУлсын багшийн дээд сургууль (1980)

6 сартай байхдаа гэр бүлийн хамт Дархан хотод нүүн ирж суурьшжээ. Бөх үзэх дуртай байсан тэрээр багаасаа дүү нартаа уран зохиолын талаар ярьж өгдөг байсан. Тэрээр 1978 - 1984 оны хооронд УБДС-н кино драмын ангид суралцаж жүжигчин мэргэжлээр төгсжээ. Дархан хотын залуучуудын театрт 1980 - 1981 онуудад дагалдан жүжигчнээр ажиллаж Сакаловын "Мөрөөдөл" жүжигт анх тогложээ. Мөн 1984 - 1987 онд УДЭТ-т, 1987 - 1992 онд Армийн драмын театрт ажиллаж байсан. Түүний нөхөр нь Монголын драмын урлагийн том төлөөлөл Л. Лусвангийн хүү Л.Нямсүрэн билээ. Хосууд нэг хүүтэй бөгөөд Н.Соронзонболд гэдэг.

Дэлгэцийн гол бүтээл

засварлах

Уран сайхны кино

засварлах
Он Киноны нэр Дүр байдал Дүрийн нэр
1980 «Говийн зэрэглээ» холбоочин хүүхэн Номин
1983 «Гарын таван хуруу» том эгч Сүрэн
1989 «Мартагдсан дууль» охины ээж Дуламсүрэн

Эх сурвалж

засварлах