Ялуу нь хөндлөн даацын хийц болно. Цонхны ялуу ба хаалганы ялуу гэж ангилагдна. Мөн нумарсан ялууны төрөл байдаг..

Стоүнхэнж нь Англи дахь эртний архиктектурт ялууг хэрэглэсэн тод жишээ болно.
Микены хотын гувалжин чулуут арслангийн хаалга
Грекийн Наксос арал дахь ойролцоогоор 20 тонн ялуу
Төмөрбетон дүүргэгчтэй шавар ялууны хөндлөн огтлол

Эртний даацын ханатай чулуун барилгын ялуун дээр гурвалжин чулуу тавьж, ялууны дээр ирэх ачааллыг 2 тийш нь хуваарилаж байжээ. Микены хотын гурвалжин чулуут арслангийн хаалга энэ төрлийн ялууны жишээ юм.

Ангилал

засварлах

Ган ялуу, бетон ялуу ба дүүргэгчтэй шавар ялуу гэж ангилна. Тоосгон өрлөгтэй барилгад дүүргэгчтэй шавар ялуу ашиглах ба бусад тохиодолд ган ба бетон ялуу ашиглана. 20см- ээс зузаан хананд 2 ялуу шаардлагатай.

  • Бетон ялуу нь 12, 15, 18 ба 20 см өргөнтэй, 1.03, 1.29, 1.55, 1.81, 2.07, 2.33 ба 2.59 м урттай байдаг.
  • Дүүргэгчтэй шавар ялуу нь бетон ялууны адил өргөнтэй ба 1.00, 1.20, 1.40, 1.60 м гэх мэт урттай байна.
  • Ган ялуу нь двутавр хэлбэртэй үйлдвэрлэгдэнэ.

Хэрэглээ

засварлах

Ялуу нь ачаалыг 2 тийш нь хананд дамжуулдаг. Ялуу нь хамгийн багадаа 60см урттай ба үүнээс бага хэмжээнд ашиглагддаггүй.

Гадаад холбоос

засварлах