Юрий Александрович Дудь (1986 оны 10-р сарын 11-нд Зүүн Германы Потсдам хотод төрсөн) - Оросын сурвалжлагч, видеоблоггер, телевизийн болон радио хөтлөгч. Sports.ru (2011—2018) хэвлэлийн ерөнхий редактор, 2018 оноос ерөнхий захирлын орлогч. 2017 оноос YouTube дахь өөрийн «вДудь» нэртэй сувгийн хөтлөгч. Энэ сувгаар алдартай хүмүүсээс авсан ярилцлага бөгөөд хийсэн баримтат киног нэвтрүүлдэг байна.

Юрий Дудь

2022 оны 8-р сарын байдлаар түүний сувгийг 10 сая хүн дагадаг бөгөөд 1,8 тэрбум хүн орж үзсэн үзүүлэлт байна.

Намтар засварлах

Зүүн Германы Потсдам хотод Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн Улсын Техникийн Их Сургуулийн цэргийн тэнхимийн эрхлэгч Александр Петрович Дудийн (1957 онд төрсөн) гэр бүлд төрсөн. Эцэг нь Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын Дээд сургуулийн гавьяат ажилтан, Дээд мэргэжлийн боловсролын хүндэт ажилтан, Цэргийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн. Эх - Анна Степановна Дудь (1957 онд төрсөн) - химийн багш.

Юрий Дудь гарал үүслээ украин, мэдрэмжээрээ орос хүн гэж үздэг.

1990 онд гэр бүлээрээ Москва руу нүүж, 1246-р дунд сургуульд элсэн оржээ. Тэрбээр хөлбөмбөгийн хаалгач болохыг мөрөөддөг байсан ч 10 настайдаа гуурсан хоолойн багтраа өвчнөөс болж тоглохоо больсон. 11 настайгаасаа Залуучуудын сонинд спортын нийтлэл бичиж эхэлсэн. 2000 оны 4-р сараас 2001 оны 3-р сар хүртэл тэрбээр "Сегодня" сонинд спортын арга хэмжээний талаарх материалын зохиогчоор дадлага хийсэн ажээ.

2008 онд Москвагийн улсын Их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн.

Эхнэр — Ольга Дудь (Бонева; 1984 онд төрсөн), Оросын технологийн их сургууль төгссөн.

Хоёр хүүхэдтэй: охин Алёна (2008 онд төрсөн), хүү Данила (2013 онд төрсөн).

2011 оны 4-р сараас 2012 оны 1-р сар хүртэл Юрий Дудь "NTV-Plus" телевизийн спортын редакцид тусгай сурвалжлагч, тайлбарлагчаар ажилласан. 2011 оны намар тэрбээр "Sports.ru" сайтын ерөнхий редактороор томилогдсон бөгөөд 2018 оны 9-р сараас эхлэн ерөнхий захирлын орлогч болсон.

Тэрбээр 2022 оны 2-р сард ОХУ-ын Украиныг түрэмгийлснийг буруушааж буйгаа олон нийтэд зарласан.