Юньнань нутгийн син жун шу шэн
Юньнань нутгийн син жун шу шэн буюу Юньнань син шэн бол (1274-1382) (хялбаршуулсан ханз:云南等处行中书省, пиньинь галиг: Yúnnán děng chù xíng zhōng shū shěng) Монголын Юань улсын засаг захиргааны дунд шатны төрийн удирдах аппарат юм. Мөнх хааны зарлигаар Хубилай, Урианхайдай нарын удирдсан их цэрэг, 1257 онд Бай үндэстний Дали улсыг мөхөөснөөр Сүн улсын баруун өмнө талаас нь бүслэн байлдах зам нээгдэж өгсөн. 1260 онд Хубилай хаан Дали газарт Дали улсын нийтийн даргын яамыг байгуулсан нь Их Монгол Улсын шууд захиргааг байгуулсан бөгөөд энэ үеэс эхлэн тус нутаг нь хятадын мэдлийн нутагт багтаж эхэлсэн юм.
Бүтэц
засварлахЖи Юань-ий 21 дүгээр он, 1284 онд хааны зарлигаар син шэн буюу муж болгоод, төв хотоор нь Чунциныг болгон, 37 чөлгөө, 5 фу болгож хувиарласан. Нэрийг нь сольж Юньнань болгожээ.
- Жунцин чөлгөө 中庆路
- Вэйчу чөлгөө 威楚路
- Кайнань жоу 开南州
- Удин чөлгөө 武定路
- Хөцин чөлгөө 鹤庆路
- Юньюань чөлгөө 云远路
- Чөли фу 彻里府
- Гуаньнаньши чөлгөө 广南西路
- Лижян чөлгөө 丽江路
- Дунчуань чөлгөө 东川路
- Манбу чөлгөө 茫部路
- Мөнже чөлгөө 孟杰路
- Пүань чөлгөө 普安路
- Мөнцин фу 蒙庆府
Чюжингийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс 曲靖宣慰司:
- Чюйжин чөлгөө 曲靖路
- Чөнжянь чөлгөө 澂江路
- Пүдин чөлгөө 普定路
- Рэньдө фу 仁德府
Луолуоси-гийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс 罗罗斯宣慰司:
- Жяньчан чөлгөө 建昌路
- [Дөчан чөлгөө]] 德昌路
- Хуйчуань чөлгөө 会川路
- Байшин фу 柏兴府
Линьань гуаньшигийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс 临安广西宣慰司:
- Линьань чөлгөө 临安路
- Гуаньши чөлгөө 广西路
- Юаньжян чөлгөө 元江路
Дали жинчөнгийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс 大理金齿宣慰司:
- Дали чөлгөө 大理路
- Цаоань чөлгөө 姚安路
- Юньчан фу 永昌府
- Төнчун фу 腾冲府
- Шүньнин фу 顺宁府
- Жөнькан чөлгөө 镇康路
- Мөндин чөлгөө 孟定路
- Моужань чөлгөө 谋粘路
- Роуюань чөлгөө 柔远路
- Жөньши чөлгөө 镇西路
- Лючуань чөлгөө 麓川路
- Наньдянь шилтгэн 南甸府
- Пинмянь чөлгөө 平缅路
- Мөнлянь чөлгөө 蒙怜路
- Мөнлай чөлгөө 蒙莱路
- Жиньчигийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс 金齿宣抚司
Мөхөл
засварлах1382 онд Лян ван Басалавармигийн удирдсан монгол цэргийн хүч, Мин улсын цэрэгт ялагдснаар монголчуудын Юньнань дахь 125 жилийн ноёрхол эцэс болсон.