Эрчлүүр дугуй
Эрчлүүр дугуй (мөн эрчлүүр, эрчлүүр масс гэж бас нэрлэдэг) нь машины эд хэсэг юм. Эрчлүүр дугуйг кинетик энергийн (эргэлдэх хөдөлгөөний энерги болон инерцийн масс) энерги хадгалагчаар ашиглахын тулд түүний эргэх хөдөлгөөнийг (эргэлт) аль болох бага үрэлтийн алдагдалтайгаар болон шаардлагатай тохиолдолд хадгалан ашиглана. Тахир голт хөдөлгүүрт эрчлүүр массыг хэлбэлзлийг тэнцвэржүүлэх болон дээд, доод туйлын цэгийг буцах цохилтгүй буюу тийрэлтгүй жигд эргүүлэх зориулалттай юм. Үүнээс гадна эрчлүүр дугуйг хиймэл дагуулын тогтворжуулагчаар эсвэл нисэх онгоц болон тоглоомон эрчигнүүрт бас ашигладаг.
Эрчлүүр дугуй нь эргэлтийн энерги нь:
түүний өнцөг хурданд инерцийн моментоор хадгална. Инерцийн момент нь эрчлүүр дугуйн бүтцийн хэмжээгээр тодорхойлогдоно. Эрчлүүр дугуйн диаметр нь хэдий чинээ том болон хэдий чинээ жин ихтэй байна инерцийн момент нь төдий чинээ их байдаг.
Хэрэглээ
засварлахЭнерги хадгалагч
засварлахЭрчлүүрийг эзэлхүүний бүлүүрт хөдөлгүүрт ихээхэн хэрэглэх бөгөөд ялангуяа дөрвөн такттай нэг цилиндрт хөдөлгүүрт ашиглана. Энэ төрлийн хөдөлгүүрүүд нь хоёр дахь хагас эргэлтэнд л нэг ажлын такттай ба тэр энергиэ тахир голоор дамжуулан хөтлөгдөгчид өгнө. Үлдсэн гурван тактанд эргэлдэх хөдөлгөөнийг тогтвортойгоор авч үлдэх болон шатах холимогийг шахахад энерги хэрэглэгдэнэ. Ажлын тактны энерги нь эрчлүүр түр хадгалагдан дараа нь гүйлтээрээ цааш өгнө.
Хамгийн энгийн тоглоомон автомашинууд нь энерги хадгалагч пүршгүй харин зөвхөн эрчлүүр дугуйн хөтлөгчөөр явдаг хийцтэй байдаг.