Эртний Грекийн философи
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Эртний Грекийн философи нь Бага Ази дахь ионичуудаас үүсэлтэй. Энэ нь Персид хамгийн ойрхон ба амархан нөлөөлдөг байсан (Персүүд нь Месопотамийн соёлын өв залгамжлагчид). Персийн цэргийн хүчээ ихэсгэснээс болж Иониагийн сэхээтэнүүд ба технакратчууд Магна Граеса луу шилжин суурших шаардлагатай болсон, ерөнхийдөө бол Өмнөд Итали руу шилжсэн. Энэ шилжилтийн үр дүнд Бага Азиас Италид цагаачлан ирсэн философичид өөрсдийн соёл иргэншилээ авчирсан. Ингэснээр философийн үе шат нь Бага Азиас Өмнөд Итали руу шилжсэн. Италид зөвхөн елеатик логик ба метафизик хөгжөөгүй, харин илүү олон байгалийн философийг елеатик философийн асуудлууд дээр тулгуурлан сэргээх гэж оролдсон. Тэгээд Грекийн холбоо Перситэй дайтсан бөгөөд Персийн гол зорилго нь газар нутгаа тэлэх байсан боловч Персийн дайнд (МЭӨ 490-480) Грек ялалт байгуулсан. Афины усан цэрэг далайн дайнд маш том үүрэг гүйцэтгэсний нөлөөгөөр Персийг ялсан ба энэ ялалт нь Афин хотыг Магна Греасе дэх нийгэм улс төрийн хамгийн том төв хот болгосон юм. Цэргийн удирдагч ба улс төрчдийг Перислэчүүд захирдаг байсан ба тэд Афинийг том хотийн хувьд соёлын дутагдалтай талыг олж харсан. Перислечүүдийн явуулсан соёлын бодлогоор Афин хот маш хурдан Грекийн соёлын төв болж чадсан. Перислечүүд нь Анаксагорасчууд ба Протагорачуудыг уриад зогсохгүй маш олон мэдлэгийн төлөө тэмүүлсэн ба түүнийгээ бусадтай хуваалцсан сэхээтэн философичидыг урьсан. Үүний үр дүнд Афинаас маш олон гайхалтай философичид төрсөн. Сократ Плато хоёрыг афины гаралтай философичид гэж ярихаасаа өмнө, бид Сопхистыг судлах хэрэгтэй. Тэр нь онцгой мэргэжилтнүүд байсан бөгөөд Сократ, Плато, байгалийн философичид нь хоорондоо их хурц мэтгэлцдэг байсан.
Сопхистс
засварлахГео – улс төрийн соёлын өөрчлөлтийн улмаас гоё асуултууд нь диваажин ба дэлхийтэй хамааралгүй болсон. Харин одоо асуултууд нь хүн төрөлхтөн өөрсөдтэй нь хамааралтай болсон. Ийм том өөрчлөлтийг хийхийн тулд өөрсдийгөө маш сайн бэлдсэн байх хэрэгтэй.
- Яагаад энэ асуултууд нь дэлхий ба диваажин луу биш өөрсдөд лүү нь чиглэсэн асуултууд болж хувирсан бэ? Учир нь бид өмнө нь энгийн гэж боддог байсан зүйлүүдээ илүү чухал болгож авч үзсэн ба маш олон асуултууд гарч ирсэн.
- Персийн дайны дараа Афинчууд Пан – Граесагийн иргэдийн удирдагч болсон. Нэмж хэлэхэд Афинчууд нь их улс төрсөг хүмүүс байсан бөгөөд үүнийхээ улмаас өөрсдөөсөө илүү улс төрийг сонирхдог байсан.
- Афинчууд нь яг үнэндээ практикч хүмүүс байсан ба мөнгө олох, инженерийн чадвар сайтай, зүг чиг олохдоо сайн байсан ба гайхалтай цэргийн мэдлэгтэй байсан. Тэдний хувьд философи нь хүний амьдралд ямарч хэрэгггүй зүйл байсан. .Афенчуудын өмнө гарч ирэн, тэдний цаг хугацааг дэмий яриагаараа үрсэн учраас л тэд Анаксагорасчуудыг үзэн яддаг юм. Яг энэ үед тэд өөрсдийнх нь мэдлэгийн төлөө зорьж байсныг ойлгоогүй юм. Персийн дайны ялалтын үр дүнд Афен болон Афенчууд их чинээлэг бас их цаг завтай болж эхэлсэн билээ. Тэгээд Афенчууд уран зураг, театрын урлаг, яруу найраг, хөгжим болон гүн ухааныг ойлгож, үнэлэх нь ихэсжээ. “ Гүн ухаанаар оролдоход яалт ч үгүй цаг зав хэрэгтэй ” хэмээх хэллэг гарсан нь ч ийм учиртай ажээ. Цаашилбал, Хөрөнгө мөнгний элбэг байдал, соёлын боловсролыг дээшлүүлэх, түүнчлэн өндөр настан болон залуусын хоорондох хөрөнгө мөнгний хэм хэмжээ ба соёл, ёс суртахууны хэм хэмжээг ойлгох тус тусын бодлогыг устгах явдал юм. Энэ маягаар, оюун ухаан ба чиг хандлагын хувьд хүмүүсийн энэ асуултуудыг бэлдчихсэн байсан.
- Афины эдийн засгийн сэргэн мандалт болон цэргийн хүчний нөлөөнд урлаг ба шинжлэх ухааны маш их мэдлэгтэй хүмүүс Афинд цугалсан.
Тэд нар нь яруу найрагчид, уран барималчид, улс төрчид, философичид болон хуульчид байсан.
Сопхист гэж хэн бэ?
засварлахСопхистс гэдэг нь хүмүүс нь өөрсдийгөө тусгай авяастай, мэдлэг чадвартай ба хүүхдийг улс төрд сургах ур чадвартай гэдэг байсан. Тиймээс тэднийг Сопхистс гэдэг байсан. Толь бичгэнд Сопхистс гэдэг нь эртний Грекийн хэлний урлагтай эсвэл хувирамтгай эсвэл хуурмаг учирлагч багш гэсэн утгатай. Энэ утгыг ерөнхийд нь Плато гаргаж ирсэн бас түүний хүндэлдэг байсан багш Сократыг Сопхист гэж үзэн цаазалсантай холбоотой. Өмнөх Сопхистууд Протагорас, Горгиас, Хиппиас нар нь одоогийнхтой адилгүй байсан. Тэд нар Афинчууд бас бусад Грекчүүдэд оюун ухаан соёлын хувьд том нөлөө үзүүлсэн.
"hésophistés гэдэг нь:
- Цэцэн хүн - Аесклус нь өөрийн “Prometheus hésophistés” тоглолтондоо Prometheus-г гүн ухаан бөгөөд маш олон хүнд юм заасан багш ба галыг яаж ашиглахыг заасан гэж гаргасан. Үүний улмаас энэ үг нь ямарч сөрөг утгагүй. Энэ үг нь цаашдаа Солон гэх мэт Афины хууль дүрмийг зохиосон ба Thales Ионианы байгалийн философийг үндэслэн хүмүүсийг нэрлэхэд хэрэглэдэг болсон. Prometheus-г тоглолтондоо Солон ба Пятагорас гэж дуудсан
- Илтгэлийн багш - Үүнээс харахад "hésophistés гэдэг үг нь өөрөө сөрөг утаггүй байсан. Үүний улмаас Афинчууд Протагорас, Горгиас, Хиппиас гэх мэт хүмүүсийг энэ үгээр дуудаж хүндэтгэдэг байсан. Өмнө дурьдагдсанаар Плато энэ үгийг анх сөрөгөөр хэрэглэсэн мөртлөө энэ сайн зүйлд ч бас хэрэглэдэг байсан.
- Платогийн хэлж байгаагаар Сопхистууд нь баян айлын хүүхэд хулгайлан, хорлож өөрсдийгөө “мэдлэг” чадварыг бүтээж, зардаг гэж үздэг хүмүүс. Энэ нь хүний оюун ухааны тэжээл болдог ба яг үнэндээ тэр мэдлэг нь юу ч биш бөгөөд, зөвхөн гаднаас харагдах дүр төрх ба ямамр биет зүйл агуулдаггүй.Тэд нар бүгдээрээ хамсаатнууд байсан бөгөөд яг үнэн зүйл байдаггүй ба мэдлэгийн араас явах нь утаггүй гэж үздэг байсан. Тэдний “ мэдлэг” байгаа юм нь илтгэх чадвар ба улс төрийн мэтгэлзээнийг өөрийн зүгрүү ятгах ба энэ бүгдийг зааж өгснөөр өндөр цалин авдаг байсан. Сопхистууд нь өөрсдөө хэн гэдэг ээ мэддэггүй хүмүүс юм.
- Платогоос өөр , Xenophon болон Kynegetikos нь өөрийн чадварааа бусдыг хууран мэхлэхэд ашигладаг хүмүүс бөгөөд ном бичихдээ зөвхөн өөрийнхөө ашиг сонирхолыг бодож бичдэг хүмүүс гэж хэлж болно. Энэ дэлхийд мэргэн хүн байдаггүй учир Xenophon-н зарим нь тэгж дуудуулах дургүй байсан.
- Аристотель өөрийнхөө сопхистчууд дотроо Платогийн сөрөг тодорхойлолтын дагуу хүнийг сопхист гэж дуудаж байвал тэр хүн нь мэдлэгээрээ бусдыг хуурч мөнгө олдог хүн гэсэн үг юм.
- Хэсэг хугацааны дараа сопхист гэдэг нь тодорхой нэг мэргэжилийг тодорхойлдог гэж үзсэн.
Сократ найзынхаа гэрт шөнийг өнгөрөөхөд залуу хүн өөр дээр нь ирээд холоо Афенд хүрч ирсэн тул Сократаас Горгеастай танилцуулж өгөөч гэж гуйсан учир нь Горгеас сопхист байсан юм яг физикч хэвсчин гэдэгтэй адил. Тэр залуу хүн Горгеасаас юм сурсанаар гайхалтай хүн болно гэж Сократад хэлсэн. Энд хүүдүүдийг сурагдагаараа бусдад танигдсан Горгеас гарч ирсэн. Түүний ярианы хэсгээс. Горгеас өөрийгөө:
“ Би бол сопхист ба миний мэргэжил бол бусдад яаж гэрээ, засгийн газраа удирдах, яаж улс төрийг дээшлүүлэх бас яаж мэтгэлзээнд сайжирахыг залуу хүмүүст зааж өгдөг гэсэн... “Энэ нь (Горгеасын зааж өгөх мэдлэг) hpolitiketechne ( улс төрийн шинжлэх ухаан) иргэнийг гайхалтай улс төрч болгодог.”
Горгеас болохоор хүнийг төгс сургана гэдэг нь тэр хүнийг сайн иргэн бас гайхалтай улс төрч болгон гэсэн үг. Тэр иргэнийг гайхалтай илтгэгч болгон гэж амалсан. Бас бусдад нөлөөлч засгийн газарт том байр суурь эзлэхийг заана гэсэн. Тэр цаг мөч хүртэл Афен хотын хүүхдүүд , нэг бол нарийн мэргэжилтэйн эсвэл сэтгэл зүйчээр бэлтгэгдэж байлаа. Шашны бэлтгэлийг хүүхдүүдэд өндөр настангууд зааж байлаа . Сопхистууд хоёроос илүү зүйл заана гэж амалсан бөгөөд тэдний зорилго нь яруу найрагчидыг хөгжүүлэх байсан юм. Хэдийгээр сопхистуудын мэдлэг нь өндөр байсан ч тэдний заах арга нь сайн байгаагүй юм. Сопхистууд Афенаас гаралтай байгаагүй . Тэд харийх байсан ба тэд мэтгэлцээний талаар таавар тавьдаг байсан. Сократын хэл байгаагаар, Сопхистууд зөвхөн хийж дууссан гутал харуулдаг байсан харин яаж түүнийг хийхийг харуулдаггүй байсан гэсэн.
Сопхистын эерэг тал
засварлахНТӨ 4 5р зууны сөрөг талыг баримтлагч сэтгэгчдийн мөн чанар нь... маш олон үнэлж баршгүй, эерэг үзэл баримтлалуудыг болон өөрсдийн хувь нэмрийг Өрнөдийн философичдын ирээдүйн бүтээн байгуулалтыг хийхэд нэмэрлэсэн.
- Хүний биеийн доторх эрэлт - Эртний сопхистчуудад философийн асуултанд өөрчлөлт гарсан. Байгалаас хувь хүнрүү. Афиний философийн өргөжилтийг Сократаас Платоруу, Платогоос Аристотель руу харахаар хамгийн гайхалтай тус дэм нь Плато болон Аристотелийн философийг мандах бэлтгэлийг хангаж чадсан.
- Хуульчид - Грогаесийн гаргасан Төриой хуулиудийг сануулах шаардлаггүй гэж бодож байна, маш олон сопхистууд хуйлч болон хуульчаар үйлчилж байсан. Тэд хууль гаргахад тусалсан, Арга хэмжээ авах хуулийн зөвлөгч нар. Хааяа тэд бүүр өмгөөлөгч хүртэл болдог байсан. Тэд маш сайн төрөл бүрийн олон соёл иргэншилийн хуулийн тогтолцоонуудыг мэддэг байсан. Тэд байгалийн хуулийг ойлгоход маш их хувь нэмэр оруулсан.
- Соёлын Antropologch - Маш их аялсанаар, дийлэнх сопхистууд бусад соёл иргэншилийн талаар сайн ойлголттой байсан. Зөвхөн Магна Граеса дунд биш харин бусад Грекийн иргэншил, улс төр, хэл, ёс суртахуйн гэх мэт зүйлсын ойлголттой байсан. Энэ ухамсар нь соёлыг харьцахгуй байдлыг нэгэн үнэ цэнэ юм.
- Олон хэлтэн - Тэд маш олон хэл мэддэг байсан ба хэлний дүрэм бүтэцүүд нь их сонирхолтой байсан.
- Логигч ба илтгэгч - Parmenides ба Zenо-оос ялгарах онцлог нь сопхистууд логик болон түүний хөгжилд их нэмэр оруулсан. Мөн хэлний урлагт оруулсан ба үүнийг Аристотель үргэлжлүүлсэн юм.
- Дипломат - Горгеасийн жишээг даган олон сопхистууд дипломасууд аль эсвэл дипломатыг зөвлөгч нар байсан. Учир нь тэд маш олон соёл мэддэг байсан ба мэтгэлцэхдээ сайн байсан..
- Улс төр - Горгеасын тайлбарлаж байгаагаар, улс төрд илтгэх чадварыг сопхистуудаас сурсан нь том ололт болсон хэдий ч тэд сопхистуудаас илүү гарсан.
- Улс төрийн зөвлөгч - Олон сопхистууд улс төрийн асуудалд идэвхтэй оролцож чухал зөвлөгөө өгч хууль гаргахад туслаж байсан.
- Paedagogist эсвэл боловсруулагч - Сопхистууд бол мэргэжлийн боловсруулагчид юм. Тэд залуу хүмүүс тусгай сургалтаар зан төлөв ба чадварыг олж авах арга замыг заадаг.
- Социологич - Сопхистууд олон газраар аялаж олон нийгэмтэй танилцаж байсан. Тэр үедээ л тэд нийгмийн тухай мэдлэг цуглуулж эхэлсэн.
Хэдийгээр Плато хэзээ ч сэтгэгччидйг философичид байсан гэж хүлээн зөвшөөрдөггүй ч тэд үнэндээ ёс зүй болон танин мэдэхүйн хоорондох харилцан шүтэлцээний талаар өргөн мэдлэгтэй философичид байсан юм.
Сократ (НТӨ 469 - 399)
засварлахГрекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнх цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. үүнийг барууны философийн үндэслэгчдийн нэг гэдэг бөгөөд өөрийн шавь Платон, Платоны шавь Аристотельд ихэд нөлөөлжээ. Иймээс ч Сократын амьдрал болон үзэл бодлуудын тухай ойлголтууд нь Платоны бичвэрүүдээс гаралтай ажээ. СОКРАТЫН ТУХАЙ Философийн ухааны түүхэнд Сократ шиг алдаршсан хүн бараг байхгүй. Эртний эрин үед тэрбээр мэргэн ухааны цогцол, чин үнэнийг ердийн амьдралаас илүү дээдэлсэн цэцэн хүний дүрээр хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн юм. Түүний тухайд дараа дараачийн үед ч мэргэн ухаан, зоримог сэтгэлгээний үлгэр жишээ болсон баатарлаг бие хүн байжээ гэхээр төлөөлөгдөж иржээ. Сократ хэт ягшмал үзэлт- зовлон эдлэгч биш, үзэл санаа үнэмшилээ сохроор баримтлагч биш, харин философийг бишрэн зовогч, амьдрал үхлийн хооронд чөлөөтэй сонголт хийсэн итгэл төгөлдөр мэргэн ухаантны ёсоор энэ хорвоог орхисон хүн билээ. Үнэн эрт орой хэзээ нэгэн цагт ялна гэдэгт итгэсэн энэ философч шүүх ажиллагаа төгсөх үед өөрийг нь үхүүлэхээр шийтгэсэнтэр хүмүүс алсдаа хатуу ширүүн цээрлэл амсна гэж зөгнөн хэлжээ. Тэрээ шүүхийн танхимаас гарч явахдаа: та нар бусдын амыг хамхих хэрэггүй, өөрсдөө л сайн хичээгээрэй хэмээн өгүүлсэн. Сократыг нас барсны дараа афинд буй болсон улс төрийн дарамтлалын улмаас Платон болон философчийг дагалдагч зарим хүмүүс Афинаас явхад хүрчээ. Хэдэн жилийн хойно Сократын шавь нар, дагагчид нь Афинд эргэн ирж багшийнхаа философийн бүтээл, үйл амьдралын тухай олон зүйл бичиж тууривсан байна. Ийнхүү сократын тухай ном зохиол үүссэн бөгөөд түүний гол зорилт нь тухайн болон хойч үеийнхээ өмнө Сократыг цагаачлах явдал байсан. Сократыг шийтгэсэн нь нэлээд хожуу үеийнхний өвөрмөц тусгал олжээ. Сократыг өөд болсны дараа афинчууд нүглээ намилчилсан тухай, Сократыг яллагчдыг шийтгэсэн яриа буй болжээ. Сократын хувьд сайн муугийн тухай шударга шударга бус явдлын тухай ойлголт харьцангуй гэдэг нь нууц биш байсан. Аль нэг үйлдэл нэг тохиолдолд сайн өөр тохиолдолд муу юм болдогийг тэрбээр ойлгож байлаа. Ийм учраас сократ ёс зүйн нийтлэг тодорхойлолт эрж хайсан нь философийн сэтгэлгээний түүхэнд түүний байгуулсан асар их гавьяа билээ. Сократ оюун санааны үнэ цэнийг тэргүүн зэрэгт тавьж, түүнийг бүтээх нь хүний амьдралын гол зорилго гэж үзсэн байна. Сократынхаар бол ойлголтуудыг тодорхойлох диалектик арга, ярилцлага нь чин үнэнийг хамтран хайхын зайлшгүй чухал нөхцөл болой.
Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бусыг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа. Тэр үеийнхэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантан биш" хэмээдэг байжээ. "Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл. Яадаг ч байсан гэрлэ". "Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал гүн ухаан судлахгүй юу" гэх мэт түүний хэлсэн энэ үгнүүдээс гэр бүлдээ хандаж байсан хандлагыг нь ойлгож авч болох юм. Товчоор хэлбэл тэрээр гэрийн муу эр нөхөр байсан хэрэг. Түүнийг төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байсан гэж ном зохиолд бичжээ. Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна. Сократ чулуугаар урладаг мэргэжилтэй байсан ч үүнийгээ хийдэггүйн дээр хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Тэрээр өөрийгөө үргэлж философич хэмээдэг байжээ. Сократ бол Афинд Периклийн үед тогтсон ардчилалтай төстэй тийм аядуу ардчиллын талыг баримтлагч байсан. Удирдах тушаалтныг шодож сонгодог практикийг Сократ шүүмжилсэн. Эртний үеэс эдүгээ хүртэл энэ шүүмжлэл Сократын “ардчиллын эсрэг үзэл“ гэсэн сэдвийн нэг гол учир нотлол болж ирэв. Албаны хүмүүсийг шодолтоор сонгох журмын талаар Сократын шүүмжлэл тэр үеийн Афины үндсэн хуульд харшилсан юм. Ардчиллын эсрэг зүйл байсангүй. Ер нь Сократ төрийн байгууллагыг өөрчлөх талаар ямар нэг онцгой хөтөлбөр дэвшүүлээгүй, зөвхөн төрийн хариуцлагатай албан тушаалтан мөн цэргийн удирдах дарга нарыг санал хураалтаар сонгох санал гаргасан ажээ. Өөрөөр хэлбэл, шодох аргыг санал хураалтаар солих нь зүйтэй юм гэсэн санаанаас өөр юу ч хэлээгүй ажээ. Сайн сайхан байдал гэдгийг хүнд “ашигтай” юмыг таньж мэдэх явдалтай холбож ойлгосны дүнд Сократ утилитаризм, заваан прагматизмын явцуу хүрээнээс гарч чадсан хэрэг. Юм өөрийн зориулалтдаа тохирч байвал сайн ашигтай гэнэ. Хүмүүс хүссэнээ биелүүлэхэд тус болох зүйлийг ашигтай гэж үздэг. Тэгвэл юуг хүсэх нь зохистой вэ гэдгийг мэдэх нь илүү ашигтай. Хэрэг дээрээ Сократ Грекийн философичдоос анх түрүүн бие сэтгэлийн харьцааны тухай асуудлыг тодорхой тавьсан байна. Мөн Сократ биеэ хайрлаж санаа тавихыг үгүйсгээгүй, хоол ундаа тааруулж хэрэглэхийг сануулж байсан юм. Эцэст нь сэтгэлийн /сүнсний/ тухай Сократын ойлголт шашны ойлголттой бас холбогдож байсныг нэмж хэлэх хэрэгтэй юм.
Платон (НТӨ 427 – 347)
засварлахГрекийн сонгодог үеийн философич, математикч, философийн диалог зохиогч бөгөөд Афинд академи байгуулсан нь Өрнөдийн ертөнцөд анхны дээд боловсролын байгууллага болсон ажээ. БагшСократ, шавь Аристотелийн хамтаар Платон байгалийн философи, шинжлэх ухаан, өрнийн философийн үндэс суурийг тавьжээ.[2] Платон анх Сократын шавь байсан бөгөөд түүний сэтгэлгээ маш их нөлөөлжээ. Платоны бичгийн боловсрол нь Сократын диалогт нь тусгалаа олсон байдаг. Гучин таван диалог, 13 захидлыг Платон бичсэн гэж үздэг байсан боловч орчин үед эрдэмтэд заримыг нь жинхэнэ бус гэж эргэлзэх болжээ. Платоны бичсэн бүтээлүүд хэд хэдэн маягаар хэвлэгдэж ирсэн; энэ нь Платоны бичсэн бүтээлийн нэрийн талаар хэд хэдэн конвенц бий болоход хүргэжээ. Платон байгуулсан академидаа багшилж байсан нь бараг эргэлзээгүй боловч, түүний диалогийн сургалтын функц өнөөг хүртэл тодорхой мэдэгдээгүй юм. Платоны үеэс хойш диалогийг янз бүрийн сэдвээр хичээл заахад ашиглах болсон. Үүний дотор философи, логик, уран илтгэх чадвар, математик болон бусад сэдвээр хичээл заахад ашиглаж ирсэн. Платон нийтийн тооллын өмнөх 428 онд төрж 81 сүүдэр зооглон 347 онд нас баржээ. Уг нэр нь Аристокл бөгөөд Афины уугуул иргэн. Нэгэнтээ “хүний биеийн хэсгүүдээс цээж, дух хоёр заавал өргөн байваас зохилтой” хэмээн маргалдсаны нь төлөө Сократ “платус” хэмээн хочилсон нь түүнийг үеийн үед алдаршуулсан нэр болжээ. Герегээр platus гэдэг нь өргөн цээжтэй, өргөн мөртэй гэсэн утгатай үг. Түүний өссөн гэр бүл төдий л баян биш боловч сурвалжит айл байлаа. Эцэг нь Афины сүүлчийн хааны угсаатай бөгөөд эх нь Солоны удмын хүн байжээ. Платон афины дундаж иргэний л олж авдаг боловсролыг олж, гимнастик, хэл зүй, хөгжим, тоо бодлогод суралцсан гэнэ. Түүний философитой анх танилцсан эх үндэс нь Хераклит, Парменид, Элягийн Зенон, Пифагорын сургаалууд байв. Платон 21 насандаа Сократтай танилцаж, их мэргэнийг нас бартал үнэнч шавь нарынх нь нэг явжээ. Эртний Герегт түүнийг яруу найрагч гэдгээр нь нэлээд сайн мэддэг байж. Тэр уянгын шүлэг, эмгэнэлт болон инээдмийн жүжиг цөөнгүйг туурвисан гэнэ. Харин Сократтай танилцсанаас хойш хамаг шүлгээ шатаагаад философид эргэлт буцалтгүй орсноос 25-хан богино мөрт шүлэг л өнөө хадгалагдан үлдсэн юм. Гэхдээ тэр Сократын тухай баримтуудыг зохиолчийн байр сууринаас бичиж үлдээсэн гэх таамаглал нэлээд түгээмэл. Учир нь Сократын тухай Платоны бичсэн бүхэн багшийг нь мэдэх бусад хүнийхээс эрс өөр байдаг аж. Уран зохиолын маягаар, зарим нэг тохиолдлыг зохиогоод биччих авьяас Платонд ямар байгаагүй биш. Тэрчлэн эртний Герегийн суут яруу найрагч эмэгтэй Санпфогийн нэг ч шүлэг бүрэн эхээрээ хадгалагдаагүй тул ердөө Платоны биширсэн үгээр л “суут” гэж өнөө тодорхойлдог билээ. Энэ тооллын өмнөх 389-387 оны үед Платон Итали, Сицилиэр аялж явахдаа тэндхийн эзэн Дионисийн садангийн хүнтэй үг сөрөөд шийтгэгдэж боол болжээ. Харин философичийг хүндэлдэг нэг хүн түүнийг худалдан аваад чөлөөлсөн гэдэг. Платоны нөхөд мөнгө цуглуулаад, мөнөөх ачтай иргэнд өрийг нь төлөх гэсэн боловч цаадхи нь мөнгөө буцааж авахаас эрс татгалзжээ. Ингээд Платон тэр мөнгөөр нь цэцэрлэг худалдан аваад өөрийн гүн ухааны сургуулийг нээсэн байна. Платоны өмнө ч, хойно ч философийн олон урсгал чиглэл байсан. Тэдгээрийг Платон өөрийн сургааль ухаанаар ч, бусад олон чухал талаараа ч хялбархан давсан билээ. Түүнээс өмнө оршиж байсан урсгалууд бол нэгд Хомер, Мусей, Хесиод нарын бий болгосон яруу найргийн гүн ухаан, Ионий сургаалиас үүдэлтэй бас өөр нэгэн урсгал бий – Түүнийг Хераклит, Фалес, Анаксагор нар үндэслэжээ. Бас Пифагор, Парменид нарын философи бий.
Харин Платоноос хойш Стойкууд, Эпикурчууд болон Препатетикийн урсгалууд үүдэн бий болжээ. Бас шинэ Академийн урсгал гэж байв. Шинэ Академийг дагагсад скептикүүдээс ялгаатай. Оршин байгаа бүх юмны аль нь ч танин мэдэхүйд өртөгдөх боломжгүй хэмээн скептикүүд үздэг. Гэтэл шинэ Академийн урсгалыг баримтлагчид оршин байгаа бүх юмсын зарим нь танин мэдэхүйд үл өртөнө, мөн юмны тухай тодорхой үе шат бүхий мэдлэг оршин байна гэж үзэхэд биднийг хүргэж байгаа тийм юмс байна гэж үздэг. Бүх оршин байгаа юмс Эмпедоклын санаж байсанчлан 2 биш, Эпикурчуудын бодож байсанчлан тоо томшгүй олон бус харин нэг эхлэлтэй гэж Платон үзжээ. Энэ эхлэл нь Стоикуудын үзэж байсанчлан ямар нэгэн бие биш харин биегүй учраас тэр нь амь биш. Эс тэгвэл зөвхөн амьд амьтан л оршин байгаа болохсон. Эхлэл нь бас сүнс ч биш, ухаан ч биш, ахуй ч биш. Энэ бүх таамнал нь энд хэлэгдэж байгаагийн эсрэг алдаатай дүгнэлтэнд хүргэхсэн билээ. Энэ эхлэл нь нэгдэл бөгөөд Платон түүнийг мөн буян хэмээн нэрийддэг.
Аристотель(НТӨ 384 - 322)
засварлахАристотель Никомакос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. Эртнээс эмчийн гэр бүлээс гаралтай эцэг нь III.Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны сургуульд суржээ. Ийнхүү 20 жилийн турш Академийн гишүүн байж Платоны дэргэд ажилласан бөгөөд гэхдээ философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Аристотель Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувиралын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа.
Аристотелийн философи дэлхий ертөнц болон хүнийг үзэх бүрэн рациональ арга зам хүмүүст өгсөн ба хэдийгээр тэр өөрөө ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангүй боловч түүний философи олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр дутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын мананг устган үгүй болгоход чиглэж байв. Ийнхүү, тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.
Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс төрийн үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бөгөөд логикийн шинжлэх ухааныг үндэслэгч түүний үндсэн категориудгүйгээр орчин үеийн шинжлэх ухаан ба философи бий болохгүй байсан биз ээ. Yүний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хөгжүүлэх талбарт хамгийн том гавъяатан. Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бүхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлүүлжээ. Тэр өөрөө зоологит онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр улсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450 000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.
Гол бүтээлүүд:
засварлахПолитик, Афины төр улс, Никомахосын этика.
Политик бүтээлдээ Аристотель хүн төрөлхтний нийгмийн байгууллын байгалиас өгөгдсөн үндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ. Байгалийн жамын дагуу полис нь хүн болоод гэр бүлийн өмнө тавигдах учиртай. Yүний шалтгаан нь байгальд бүхэл бие түүнийг бүрдүүлэгч хэсгүүдээс тэргүүнд тавигддагт байна. Хэрэв бүхэл бие устгагдвал түүний гар, хөл ч мөн үгүй болно, энэ үед тэдгээр тасархай хэсгүүдийг бүхэл биеийг бүрдүүлэлцэж байхад нь нэрлэдэг байсан адилхан нэрээр нэрлэж болох ч үүгээрээ тэс ондоо юмыг хэлэх болно. Бүх зүйлийн үндсэн дүр төрх, мөн чанар тэдний ажиллагаа болон чадвараас урган гардаг, эндээс харахад хэрэв ямар нэгэн юм байх ёстойгоороо байж, хийх ёстойгоо хийж чадахаа нэгэнт больсон бол түүнийг бид урьдынхтайгаа хичнээн ижил нэртэй байсан ч яг адилхан юм хэвээрээ байна гэж хэлж болохгүй.
Полис бол бүхэл бие, харин хүн түүнийг бүрдүүлэгч хэсэг. Энэ бүхэл биенээс салсан хүн өөрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Нийгмийн нэгдлийн сайн сайхнаас хуваалцах чадвар үгүй хүн, эсвэл аль хэдийнээ өөрийнхээ хэрэгцээг хангачихсан тул хуваалцах хэрэг түүнд байхгүй хүн нийгмээс салж болох бөгөөд тэрбээр полисын нэг хэсэг биш, иймээс тэр буг, бурхан хоёрын нэг нь байж таарна. Иймийн учир хүн нийгмийн зүг тэмүүлэх мөнхийн эрмэлзэлтэй, харин хүний өөрийнх нь байгуулсан нийгмийн сайн сайхныг хүн л хамгийн түрүүн эдэлдэг. Төгс хүн хамаг амьтдаас хамгийн дээд нь, харин хэрэв тэр хууль журам, шударга үнэнээс салбал түүнээс муу муухай үгүй. Ёс суртахууны дэг жаяг, ариун журмын үйлийг гүйцэлдүүлэх хэрэгсэл (жишээ нь: хэл) хүнийг төрөхөд нь хамт заяадаг боловч үүнийг сөргүү хэрэгт мөн ашиглаж болно. Хэрэв хэн нэгэн ариун журамгүй бол тэр хамгийн бохир явдалт, балмад этгээд, ховдог шунахайн туйлын адаг. Шударга үнэн бол улс гэрийн салшгүй хэсэг, нийгмийн нэгдлийг цэгцлэн байгуулагч эд юм.