Сайн сайхан байдал
Сайн сайхан байдал гэдэг нь (амар амгалан байдал, сайн байдал, сайн сайхан байх нь гэх мэт) дутагдах гачигдах зүйлгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, сэтгэл хөдлөлийн болон бие махбодын эрүүл мэндийн сайн сайхан байх хүний оршихуйн асуудал юм.
Философийн хандлага
засварлахСайн сайхан байдал ба аз жаргал гэдэг нь ялгаатай ойлголт гэж үзэж байна. Иймд "аз жаргалтай байдал", "сэтгэл ханамжтай байдал", "таашаал" эсвэл "сайн сайхан байдал" гэсэн нэр томьёо нь хэд хэдэн боломжит төлвийг илэрхийлж болно.
- Өнгөрсөн үйл явдлын талаарх тусгал
- Аз жаргалын тухай агшин зуурын үнэлгээ
- Өөрөө эсвэл өөр хүнтэй хамт
- Тархинд үүссэн зураглалын дүгнэлт
- Мэдрэхүйгээс үүссэн мэдрэмж (өвдөлт, таашаал)
- Танин мэдэхүйн бүтцээс хамаарсан (буруу сэтгэхүй, төөрөгдөл)
- Буянаас үүдэлтэй (залбирал нь угаасаа сайн сайхан байдалд нөлөөлдөг үү?)
- Амьдрал, туулсан туршлагын үргэлжлэх хугацаа
- Бусад хүчин зүйлүүдэд үзүүлэх нөлөө (жишээлбэл, хувийн удирдлага, эрх мэдэл)
- Давтагдах байдал (донтолтоос үүдэлтэй таашаал аз жаргалтай нийцэхгүй гэж үү?)
- Бодит байдал ("эрүүл хооллолт" эсвэл "хурьцал" нь үргэлж тааламжтай байдаг уу?)
- Хэт өөрийгөө дөвийлгөх эсвэл хэт жижигрүүлэх үзэлтэй эсэх,
- Аз жаргал нь сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг эсэх (нөлөөлөлд суурилсан сэтгэгдэл төсөөлөл)
- Аз жаргал нь танин мэдэхүйн дүгнэлтийг тусгасан эсэх (амьдралын сэтгэл ханамжийн сэтгэгдэл төсөөлөл)
Төрөл ангилал
засварлахСайн сайхан байдал ойлголт нь өргөн хүрээний ойлголт бөгөөд төрөл ангилал, нэршил нь улам бүр баяжиж байна.
- Нийгмийн сайн сайхан байдал
- Соёлын сайн байхан байдал
- Сэтгэл зүйн сайн сайхан байдал
- Амьдралын сайн сайхан байдал
- Дотоод сайн сайхан байдал (сэтгэлийн амгалан байдал)
гэх мэт олон ангилал бий.
Шинжлэх ухааны хандлага
засварлахСэтгэл судлалын гурван дэд салбар нь сэтгэл зүйн сайн сайхан байдлыг судлахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Сэтгэл зүйн сайн сайхан байдлыг насан туршийн өсөлтийн хэв маягаар шинжилж болох хөгжлийн сэтгэл зүй байна.
- Маслоу, Рожерс, Юнг, Аллпорт нарын сэтгэл зүйн сайн сайхан байдлыг харгалзан үзэх боломжтой хувийн сэтгэл зүй байна.
- Сайн сайхан байдал нь махбодын ба сэтгэлзүйн болон нийгмийн хэрэгцээнээс бүрдэх эмнэхүйн сэтгэл зүй байна.
Бусад хэрэглээ
засварлахНийгмийн сайн сайхан байдал нь аз жаргалын болоод амьдралын чанарын хэмжүүр үзүүлэлт болж байдаг.