Эрдэнэ-Уул (ᠡᠷᠳᠡᠨᠢᠣᠭᠤᠯ, Хятад: 額爾德尼烏拉, 1971 онд төрсөн) нь Өвөр Монголын зохиолч, яруу найрагч. Монгол хэлээр уран бүтээлээ туурвидаг.

Бага сургуулийн багш байсан Эрдэнэ-Уул 1992 оны 2 сард 2 найзтайгаа Шинжаанаар дамжин Монгол Улс руу дүрвэх гэж оролдоод баригдаж, хөдөлмөр засан хүмүүжүүлэх төвд 8 сар хоригджээ. Суллагдсаныхаа дараа шүлэг яруу найраг бичих болж, уран бүтээлээрээ дамжуулан Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж иржээ.

1999 онд "Шоронгийн гаднах хоригдол" бүтээл хэвлүүлсний тул дахин баривчлагдав. Уг номын хавсралт болгож, Өмнөд Монголын хүний эрхийн нөхцөл байдлын талаар БНХАУ-ыг шүүмжилсэн 1997 оны Европын парламентын тогтоолын монгол орчуулгыг хавсаргасан байжээ.

2003 онд Хонконгод 4 дэх шүлгийн түүвэр болох "Шүлэгчийн нүд анихгүй"-г хэвлүүлсэн.

2010 оны 12 сарын 16-нд "Тусгаар тогтнолын өмнө" бүтээлдээ Өмнөд Монголын тусгаар тогтнолын асуудлын талаар илэрхийлсэн тул хууль бус хэвлэлийн хэргээр баривчлагдаж, 2011 оны 1 сарын 24-нд суллагдсан.

  • Унага
  • Цавьдар
  • Үүлэн
  • Халиун
  • Шиврээ
  • Шоронгийн гаднах хоригдол
  • Шүлэгчийн нүд анихгүй
  • Тусгаар тогтнолын өмнө