Энэтхэгийн хуваагдал
Энэтхэгийн хуваагдал нь 1947 онд Британийн ноёрхол төгсгөл болж салбар тив нь шашны талцлын дагуу хиндичүүд олонхитой Энэтхэг улс ба мусульман шашинтны цөөнхтэй Пакистан Улс болж хуваагдав. Хилийн буруу талд хуваагдсан сая сая мусульманчууд ба хиндичүүдийг хүчээр хөөн гаргасан юм.
Дэлхийн I дайны дараа дайны үед үзүүлсэн дэмжлэгийнх нь хариуд Эт өөрийгөө захирах үндсэн үүрэг өгөхөө Британичууд амласан болно. Мөн 1919 онд Энэтхэгийн засгийн газрын тухай хууль батлав. Энэ хуулиар боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн департаментад сайд томилох Энэтхэгийн Парламент томилов. Гэсэн хэдий ч хүн амын өчүүхэн хэсгийн чинээлэг энэтхэгчүүд парламентын гишүүний төлөө өгөх эрхтэй болж британичууд бусад департаментыг хянах бодит эрх мэдлийг гартаа авч үлдсэн аж. 1935 онд дахин нэг хууль баталж улам олон энэтхэгчүүдэд солгуульд оролцох эрх олгосон бөгөөд ингэхдээ Британи нь хамгийн гол ач холбогдолтой орлого, батлан хамгаалах болон гадаад хэргийн департментыг өөртөө үлдээсэн юм. Эдгээр буулт нь тусгаар тогтнолын төлөө кампанит ажил явуулагчдын хүсэл эрмэлзлийг бүрэн хангаж чадсангүй. 1945 онд Дэлхийн II дайны төгсгөлд Британичууд бүх эрх мэдлийг хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн болно.
Шууд үйл ажиллагаа
засварлахТусгаар тогтнолоо зарлах хугатсаа ойртоход Мусульманы Холбооны удирдагч Али Жинна тусдаа мусульман шашинтны улс байгуулахыг шарадах болсон ба хиндичүүд тэдгээрийн дотор Ганди энэ саналыг хүлүүж авахаас татгалзав. Хариуд нь 1946 оны 8 дугаар 16-ны өдөр Жинна Шууд үйл ажиллагааны хууль тунхаглав. Тэр өдөр мусульман шашинтнууд тусдаа улсбайгуулахыг шаардан бүх Ээнэтхэг даяар жагсаал тсуглаан хийв. Эмгэнэлтэй нь, Калькуттын эсэргүүцлийн жагсаал шашны бүлэг хоорондын ширүүн хүчирхийлэл болон даамжирч хэдэн мянган хүний амь насыг авч одов.
Шийдвэрлэсэн нь
засварлахЭнэтхэгийн сүүлчийн захирагч Лорд Маунтбеттэн Британчуудыг эгүүлэн татах цорын ганц арга нь Энэтхэгийг хувааж хоёр засгийн газарт эрх мэдэл олгох явдал гэж үзжээ. Энэтхэгийн гол удирдагчдаас зөвхөн Ганди л улс орнооо хуваахыг эсэргүүцэж тусдаа мусульманчуудын улс байгуулахын оронд нэгдсэн Энэтхэг Улсын ерөнхий сайдаар Жиннаг томилохыг Маунтбэттенд санал болгов. Харин Конгресс намын ерөнхийлөгч Жавахарлал Нерү ч, Конгресс намын эрх мэдэл бүхий орлогч дарга Валлавбхай Пател ч энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд аль аль нь Жиннатай хамтарч ажиллах боломжгүй гэж үзээд Энэтхэгт тусгаар тогтнол олгох асуудлыг шийдэхийг хичээж байв. 1947 оны 7д дугаар сар гэхэд Британийн Парламент Энэтхэгийн тусгаар тогтнолийн тухай хууль баталж энэ хуулиар Энэтхэг ба Пакистан хоёр доминионы хил тогтоож дэлхийн хамгийн том Эзэнт гүрний эд хөрөнгийг хуваах болжээ. Энэтхэгийг хуваах тугай хуулийн дагуу Пакистан нь Зүүн ба Баруун гэсэн хоёр жигүүрээс бурдэж байв. Энэ хоёр жигүүр нь муцульман шашинтнууд олонхитай Зүүн жигүүр ба бүс хутгийн баруун Хойд хэсгээс бүрдсэн Баруун жигүүр гэсэн бие биеэсээ хэдэн мянган километр алс хол хоёр жигүүр болно. 1974 оны 8 дугаар сарын 14-нд Пакистан тусгаар тогтнолоо зарлаж Жинна анхных нь Ерөнхий захирагч болов. Маргааш өдрийнх нь шөнө дунд Энэтхэг тусгаар тогтнолоо зарлаж анхны Ерөнхий сайд нь Неру болов. Хил шинээр тогтоосон тухай зарламагц нөгөө талд хоргодох газар олдоно гэж итгэсэн 12 сая хиндичууд, муцульманчууд, сихүүд орон гэрээ орхин хилийн нэг талаас нөгөө тал руу зугатав. Үй олон хүн хоёр тийшээ хил даваж зугатахад хүний амь нас үрэгдэж эд хөрөнгө сүйдэв. Хоёрхон сард л хатуу ширүүн шашны бослогын үеэр нэг сая орчим хүнийг алж хяджээ. Шинэ хилийн Пакистаны талд түгжигдсэн Сих хүн ам хамгийн их хохиролд хүлээсэн ба эцэст нь олонх сихүүд Энэтхэгт суурьшсанаар хил орчмын Пенжаб мужийн хүн ам ихээхэн цөөрсөн болно.