Энхбатын Амартүвшин
Энхбатын Амартүвшин (1986 оны 3-р сарын 23-нд Сүхбаатар аймагт төрсөн) Монголын Дуурийн театрын баритон хоолоотой дуучин. 2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, 2022 оны 8-р сарын 26-нд д Монгол улсын Ардын жүжигчин цол хүртсэн.
Намтар
засварлахЭцэг эхээс гурвуулаа. Айлын дундах хүү билээ. Түүний өвөг эцэг Монгол Улсын манлай уяач хүн байжээ. Тэрбээр багадаа хурдан морь унаж, Сүхбаатар аймгийн Халзан суманд хөдөөгийн хүүхдүүдийн адил монгол ахуйтай ойрхон өсөж, хүмүүжсэн гэдэг.
Мөн тэрбээр ичимхий хүүхэд байсан учир ганцаараа хонь хариулж явахдаа шавайгаа ханатал дуулчихдаг, онгорхой нүхтэй сав руу тонгойж цуурайтуулан дуулдаг байсан гэдэг.
Дунд сургуулийн 9-р ангидаа “Дуулахуй” хэмээх уралдаанд орж, СУИС-ийн дуулаачийн ангийн урилгатай ирсэн. Тэгээд аравдугаар анги төгсөх жилээ тайлан тоглолт хийж, Ц.Ерөө багшийн шавь болсон түүхтэй.
2004-2009 онд Соёл урлагийн их сургууль суралцаж МУГЖ Ц.Ерөө багшийн ангийг төгссөн.
2009-2016 онд оноос Дуурь Бүжгийн Эрдмийн театраас сонгодог урлагийн ажлын гараагаа эхэлж театрын гоцлол дуучин болсон байна.
2016 оны 5-р сард анхны бие даасан "Энхбатын Амартүвшин" тоглолт хийсэн.
Тэрбээр өдгөө дуурийн урлагийн эх орон Италид ажиллаж, амьдарч байна.
Шагналууд:
засварлах2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/
2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал
2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт
2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д