Энтони Албанез
Энтони Норман Албаниз (англи. Anthony Norman Albanese, 1963 оны 3-р сарын 2-нд Сидней хотод төрсөн) — австралийн улс төрч, 2019 оноос Австралийн Ажилчны намын дарга. 2022 оны 5-р сарын 23-наас Австралийн ерөнхий сайдын алба хашиж байна.
Тэрээр Сиднейн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрээр Австралийн Хамтын нөхөрлөлийн банкинд (Commonwealth Bank of Australia) хоёр жил ажилласан бөгөөд дараачийн улс төрийн карьерийнхаа хугацаанд банкны зарим салбарыг хааж, банкны ажилчдын эрх ашгийг зөрчсөн гэх шүүмжлэлийг удаа дараа хүлээж байсан.
Ерөнхий сайд
засварлах2022 оны 5-р сарын 21-нд болсон парламентын сонгуульд Австралийн Ажилчны нам (англи. Australian Labor Party, ALP ) цөөхөн саналаар ялалт байгуулж хоёр хоногийн дараа 5-р сарын 23-нд Албанез Ерөнхий сайд болсон байна.
2022 оны 5-р сарын 30-ны өдөр үргэлжилж буй саналын тооллогын үр дүнд Хөдөлмөрийн намын хувьд урьдчилсан дүн гарсан - тэд парламентын хамгийн багадаа 76 суудал авсан нь парламентын үнэмлэхүй олонх болж, нэг намын Засгийн газар байгуулжээ.
2022 оны 5-р сарын 31-нд Энтони Албанез Австралийн түүхэнд анх удаа хоёр мусульман сайд, мөн түүхэн дэх эмэгтэйчүүдийн хамгийн том төлөөлөл болох 10 сайдтай Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр зарлав. Албанезийн танхимын сайд нар 6-р сарын 1-нд албан ёсоор ажлаа хүлээн авсан байна.