Энри Муо (франц. Henri Mouhot, 1826 оны 5-р сарын 15-нд Францын Монбельярт төрж, 1861 оны 11-р сарын 10-нд Лаост нас барсан) — Францын байгаль судлаач, аялагч, Ангкор Ват дахь кхмер сүмийн цогцолборыг "нээн илрүүлж", барууны орнуудад дэлгэрүүлсэн гэдгээрээ алдартай.

Энри Муо

Гэвч Энри Муо өөрөө аяллын тэмдэглэлдээ түүнийг ирэхээс таван жилийн өмнө Европын бусад судлаачид, тэр дундаа Францын номлогч Шарль-Эмиль Бульево 1857 онд "Энэтхэг-хятад 1848 -1856 он", "Аннам ба Камбож" гэсэн тайлангаа нийтэлсэн Ангкор Ват руу очсон тухай дурдсан байдаг байна.

1858 онд Энри Муо Бангкокоос Сиам, Камбож, Лаосын гүн рүү дөрвөн удаагийн аялал хийжээ. Улмаар 1860 оны 1-р сард тэрээр Ангкор Ват сүмийн цогцолборт хүрсэн байна. Тэрээр энэхүү аяллынхаа талаар тайлбарлаж, гурван долоо хоног оршин суусан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл, тойм гар зургуудаа үлдээсэн нь хожим нь нас барсны дараа хэвлэгдсэн номд оржээ.

Энри Муо 1861 онд Лаос руу хийсэн дөрөв дэх аяллынхаа үеэр хумхаа өвчнөөр нас баржээ. Түүнийг тэнд, Лаосын нийслэл Луанг Прабангийн ойролцоо оршуулсан бөгөөд түүний булш одоог хүртэл тэндээ хэвээр байдаг юм.

  • Voyage dans les royaumes de Siam, de Cambodge, de Laos et autres parties centrales de l’Indochine (1858-1861) par feu Henri Mouhot, naturaliste francais.