Эннио Морриконе

Эннио Морриконе (итал. Ennio Morricone, 1928 оны 11-р сарын 10-нд төрсөн—2020 оны 7-р сарын 6-нд нас барсан) — италийн нэрт хөгжмийн зохиолч. аранжировщик бөгөөд хөгжмийн удирдаач.

Эннио Морриконе

«Оскар»-ын 2 удаагийн шагналтан: кино урлагт гаргасан амжилтын төлөө (2007), хамгийн өвөрмөц сайн хөгжмийн ая зохиосны төлөө (2016, «Муухай 8»), «Алтан бөмбөрцөг» 3 удаагийн шагналтан.

1928 оны 11-р сарын 10-нд Ром хотод мэргэжлийн жааз хөгжмийн бүрээчин Марио Морриконе, гэрийн эзэгтэй Либера Ридольфи нарын гэр бүлд төрсөн. Эннио айлын таван хүүхдийн ууган нь байв. Тэрээр 12 настай байхдаа Ром дахь Гэгээн Сесилийн консерваторид элсэн орж, Гоффредо Петрасси багшийн удирдлага дор сурчээ. Консерваторид Морриконе бүрээ (1946), хөгжмийн зэмсэг(1952), хөгжмийн найруулга (1954) гэсэн 3 диплом авсан.

Морриконе 16 настай байхдаа эцгийнхээ өмнө нь тоглож байсан Альберто Фламинигийн чуулгад хоёрдугаар бүрээч болжээ. Морриконе чуулгатай хамт Ромын шөнийн клуб, зочид буудлуудад тоглож мөнгө олдог байв. Жилийн дараа тэрээр театрт ажилд орж, нэг жил хөгжимчнөөр, дараа нь гурван жил хөгжмийн зохиолчоор ажилласан.

1950 онд тэрээр алдартай хөгжмийн зохиолчдын дууг радиод найруулж эхэлсэн бөгөөд 1960 он хүртэл радио, концертын хөгжим зохиохоор ажиллаж байгаад телевизийн шоуны хөгжмийн найруулгыг хийж эхэлсэн ажээ.

1964 оноос хойш Морриконе "RCA" дуу бичлэгийн компанид ажиллаж, Жанни Моранди, Марио Ланза, Миранда Мартино зэрэг алдарт дуучдын болон бусад олон зуун дуунд аранжирошикоор ажиллажээ.

Европт алдартай болсон Морриконе-г Холливудын кино урлагт урьсан байна. АНУ-д тэрээр Роман Полански, Оливер Стоун, Брайан Де Пальма, Майк Николс, Жон Карпентер, Барри Левинсон, Терренс Малик болон бусад алдартай найруулагчдын кинонд хөгжим бичсэн байна.