Энжел Мартино
Энжел Мартино нэрээрээ алдаршсан Анжелина Л.Майерс-Мартино[1] (1967 оны 4 сарын 25-нд Алабама муж улсын Таскалусад төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч юм. Тэрээр Фурман Их Сургуулийн багт сэлдэг байсан бөгөөд тамирчны замналдаа олимпын 3 алтан медалийг буухиа уралдаанаар, 3 хүрэл медалийг хувийн төрөлд хүртжээ.
| |||||||||||||||||||||||||
|
Олимпын 6 медалиас гадна тэрээр богино замын усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1, Пан Америкийн наадмын 4, Пан Пасификийн 6, Сайн санааны тоглолтын 7 алтан медальтай. Мартино 1996 оны олимпод АНУ-ын усанд сэлэлтийн эмэгтэй багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэсэн. 1988 онд сэргээшийн шинжилгээгээр нандралон илэрч, эрхээ хасуулж байсан удаатай.
Өдгөө Мартино Жоржиа муж улсын Милледжвилль хот дахь Балдвин Акүа Драгонс усанд сэлэлтийн багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.