Эмиль Роберт Войт (Англи: Emil Robert Voigt, 1883 оны 1 сарын 311973 оны 10 сарын 16) нь Их Британийн хөнгөн атлетикч, 1908 оны олимпын 5 милийн зайн уралдааны аварга юм.

Эмиль Войт

хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Нэгдсэн Хаант Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эмиль Роберт Войт
Төрсөн огноо 1883 оны 1 сарын 31
Төрсөн газар Их Британи, Манчестер
Нас барсан огноо 1973 оны 10 сарын 16
Нас барсан газар Шинэ Зеланд, Оклэнд
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Лондон 1908 5 миль

Манчестер хотод Герман айлд мэндэлсэн Войт 1908 оны Их Британийн сонирхогчдын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 4 милийн зайн уралдаанд тэргүүлсэн[1] нь түүнийг Лондоны олимпоос алтан медаль авах найдлагатай тамирчдын тоонд оруулав. Үнэхээр ч Войт урьдчилсан шатны 2-р хэсэгт уралдан 26:13.4 амжилт үзүүлэн дараагийн тамирчнаас 30 орчим секундаар түрүүлэн барианд орж шигшээд шалгараад, 3 хоногийн дараа болсон шигшээ уралдаанд амжилтаа улам ахиулан 25:11.2 амжилт үзүүлэн, мөнгөн медаль хүртсэн Эдвард Овэнээс 10 орчим секундаар түрүүлэн алтан медаль зүүжээ. 1912 оны олимпоос эхлэн 5 милийн зайн гүйлтийн оронд 5000 м, 10000 м-ийн зайн гүйлт олимпын хөтөлбөрт багтах болсон тул Войт 5 милийн зайн олимпын сүүлчийн аварга болон түүхэнд үлджээ.

Тэрээр Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд 1909 онд 4 миль, 1910 онд 1 милийн зайд түрүүлээд зодог тайлж, Австралид очиж, өөрийн радио станцыг байгуулан, мэргэжлийн бөхийн тэмцээнийг нэвтрүүлдэг байв. 1948 онд Шинэ Зеланд уруу шилжин суурьшиж, 1973 онд 90 насандаа Оклэнд хотод нас нөгчжээ.

  1. British Athletics Championships 1876-1914

Гадаад холбоос

засварлах