Элвин Харрисон (Англи: Alvin Harrison, 1974 оны 1 сарын 20-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч юм. Тэрээр 4 x 400 метрийн буухиа гүйлтийн төрлөөр 1996, 2000 оны зуны олимпоос алтан медаль хүртсэнээс гадна хувийн 400 метрийн гүйлтээр мөн 2000 оны зуны олимпоос мөнгөн медаль зүүжээ. Түүний ихрийн өрөөсөн нь мөн ижил буухиа гүйлтээр хамтдаа алтан медаль хүртсэн Кэлвин Харрисон болно. Тэд 2000 онд орчин үеийн олимпын наадам зохион байгуулагдаж эхэлснээс хойш хамтдаа алтан медаль зүүсэн анхны ихрүүд болж түүхэнд үлджээ. 4 x 400 метрийн буухиа уралдаанд Элвин эхэнд, Кэлвин гуравдугаарт гүйж багаа алтан медаль хүртэхэд хувь нэмрээ оруулцгаасан билээ. Гэхдээ харамсалтай нь тэдний багийн анд Антонио Петтигрью тэр үед сэргээш хэрэглэсэн байснаа хүлээн зөвшөөрснөөр 2008 онд тэдний медаль хураагджээ[1].

Элвин Харрисон
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Элвин Харрисон
Төрсөн огноо 1974 оны 1 сарын 20
 
Медалиуд
Зуны олимп
Алт Атланта 1996 4x400 метр буухиа
Хураагдсан Сидней 2000 4x400 метр буухиа
Мөнгө Сидней 2000 400 метр

Элвин Харрисон 2004 оны зуны олимпод сэргээшийн асуудлаас болоод оролцож чадаагүй. 2004 оны 10 сард АНУ-ын Допингийн эсрэг агентлаг түүний эрхийг 4 жилээр хассан[2]. Харрисон Go to Your Destiny хэмээх ном бичсэн бөгөөд энэ тухайгаа Опра Винфригийн шоу нэвтрүүлэгт 2001 онд оролцох үеэрээ нийтэд зарласан.

2008 оны сүүлчээр түүний торгуулийн хугацаа дуусч, Харрисон 2009 оноос Доминиканы Бүгд Найрамдах Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон. Энэхүү шийдвэрийг тэрээр тус улсын харьяат болох өөрийн эхнэр, мөн хамтран зүтгэгч Феликс Санчес нартай ярилцаж шийдсэн ажээ[3]. Тэр шинэ эх орноо төлөөлж 2009 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Мөн 2010 оны танхимын ДАШТ-ий 4x400 метрийн буухиа уралдаанд 4-р байр эзэлсэн[4].

Хувийн дээд амжилт засварлах

Огноо Тэмцээн Газар Хугацаа
1996 оны 3 сарын 28 200 м Фресно, Калифорни 20.23
1996 оны 6 сарын 19 400 м Атланта, Жоржиа 44.09

Эшлэл засварлах

  1. CNN (2008-08-02). "Pollution, Internet, doping dominate Olympics lead-up". CNN.com. Retrieved 2008-08-02. {{cite web}}: |author= has generic name (help)
  2. http://www.iaaf.org/mm/Document/Antidoping/SanctionedAthletes/2004ResultsManagement_1162.pdf IAAF
  3. Graham, Pat (2009-08-18). Alvin Harrison sprinting for Dominican Republic. USA Today. Retrieved on 2010-03-14.
  4. Arcoleo, Laura (2010-03-14). EVENT REPORT - MEN's 4x400 Metres Relay Final. IAAF. Retrieved on 2010-03-14.

Цахим холбоос засварлах

ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Элвин Харрисон