Экосистемийн үйлчилгээ
Экосистемийн үйлчилгээ гэдэг нь байгаль орчин, байгалийн экосистемийн зүгээс хүмүүст үзүүлж буй олон ашиг тусыг хэлдэг. Ийм экосистемд жишээлбэл, агроэкосистем, ойн экосистем, бэлчээрийн экосистем, усны экосистем орно.
Эдгээр экосистемүүд нь эрүүл харилцаанд ажилладаг бөгөөд газар тариалалтанд байгалийн замаар тоос хүртээх, цэвэр агаар, цаг агаарын эрс тэс уур амьсгалыг бууруулах, хүний оюун санаа, бие бялдрын сайн сайхан байдлыг хангадаг. Ерөнхийдөө эдгээр ашиг тусыг экосистемийн үйлчилгээ гэж нэрлэх болсон бөгөөд ихэвчлэн хоол хүнсээр хангах, ундны цэвэр усаар хангах, хог хаягдлыг задлах, хүнсний экосистемийн уян хатан байдал, бүтээмжтэй салшгүй холбоотой байдаг.
Эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд экосистемийн үйлчилгээний талаар хэдэн арван жилийн турш ярьдаг байсан ч 2000-аад оны эхээр Мянганы Экосистемийн Үнэлгээ (MA) байгуулага энэ ойлголтыг дэлгэрүүлсэн.[1] Тэнд экосистемийн үйлчилгээг дөрвөн том ангилалд хуваадаг:
- Хоол хүнс, ус үйлдвэрлэх зэрэг хангах,
- Уур амьсгал, өвчний хяналт зэрэг зохицуулах,
- Дэлхийн бодисын эргэлт болон хүчилтөрөгчийн үйлдвэрлэл зэрэг дэмжих,
- Сэтгэл санааны амралт, сүсэг бишрэл болон амралт зугаалгын зэрэг соёлын үйлчилгээ үзүүлдэг.
Шийдвэр гаргагчдад туслах зорилгоор экосистемийн олон үйлчилгээг хүний үйл ажилгаагаар бүтээгдсэн дэд бүтэц болон үйлчилгээтэй харьцуулалж үнэлж байна.
Эстаурийн болон эргийн экосистемүүд нь далайн экосистемдээ орох ба эдгээр нь олон замаар дээрх бүх экосистемийн үйлчилгээг үзүүлдэг. Жишээ нь экосистемийг зохицуулахдаа уур амьсгалын зохицуулалт болон сааруулагч зурвасын үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна далайн хүнс болон генийн нөөцөөр хангадаг. Амралт зугаалга болон аялал жуулчлалаар соёлын үйлчилгээ үзүүлдэг. Эцэст нь, бодисын эргэлт болон анхдагч үйлдвэрлэлийг явуулж дэмжих үйлчилгээ үзүүлдэг.
Томъёолол
засварлахЭкосистемийн үйлчилгээ буюу экосервис нь экосистемээс хүнд хүртээж байгаа баялаг, үйлчилгээ.