Эд (биологи)
Биологид эд нь эс ба эрхтэн хоёрын дундах үүрэн зохион байгуулалттай нэгж. Эд нь ижил төрлийн эсүүдээс тогтох, тодорхой биологийн үүргийг гүйцэтгэдэг нийлмэл зүйл. Эрхтэн нь олон төрлийн үүрэгтэй эдүүдээс тогтох мөн нийлмэл зүйл юм.
Эдийг судалдаг ухааныг гистолог, өвчлөлтэй нь хамт судалдагийг гистопатолог гэж нэрлэдэг.
Амьтны эдүүд
засварлахДөрвөн үндсэн төрөлд бүлгэлдэг: холбогч эд, булчингийн эд, мэдрэлийн эд ба хучуур эд. Олон эд нийлэн эрхтэн ба биеийн бүтэцийг бий болгоно. Ерөнхийдөө амьтадыг дөрвөн төрлийн эдээс тогтоно гэж үзэж болох боловч, тухайн организмаас хамаарч эдүүдийн үүсэл гарал ялгаатай байж болно. Жишээ нь, амьтны төрөл зүйлээс хамаарч тодорхой нэг эдийг бүрдүүлэгч эсүүдийн үүсэл гарал ялгаатай байдаг.
Холбогч эдүүд
засварлахХолбогч эдүүд утаслаг (fibrous) эдүүд юм. Тэд, эсийн гаднах матрикс гэж нэрлэгдэх, амьд бус материалаар хоорондоо тусгаарлагдах эсүүдээс тогтоно. Энэ матрикс нь шингэн эсвэл хатуу байж болдог. Жишээ нь, цус плазм матрикстай бол, яс хатуу матрикстай байдаг. Холбогч эдүүд нь эрхтэнд хэлбэрийг нь олгож, тэдгээрийг зохих байранд нь барьж байдаг. Цус,яс, шүрмэс, үеийн зөөлөн эд, өөхний ба ареол (сийрэг) эдүүд бүгд холбогч эдүүд юм.
Булчингийн эд
засварлахХүний биеийн зөөлөн хэсэг буюу бидний ойлголтоор мах гэж нэрлэх хэсгийг булчин гэж ойлгож болно. Булчин дотроо олон янз боловч ерөнхийдөө агших, сунах, хатуурах, сулрах боломж бүхий бүтэц, ширхэгтэй, урт, богино, зузаан, нимгэн гэхчлэн олон янз. Булчингууд хүний биеийн хөдөлгөөнтэй хэсэг бүрт байх ба хоёр талдаа маш нягт, бөх бат шөрмөсөөр ясанд бэхлэгдсэн байдаг. Булчинг үндсэнд нь хоёр төрөлд хуваах бөгөөд хөндлөн судалт, гөлгөр булчин гэж нэрлэнэ. Судас болон дотор эрхтнүүдийн хана, арьсны ихэнх булчингууд гөлгөр булчин гэдэгт хамаардаг бол бусад нь бүхэлдээ хөндлөн судалт гэх төрөлд хамаардаг. Гөлгөр булчин бүхий эд, эрхтнүүд өөрсдийнхөө үүргийг хүний хүсэл, эрмэлзлэлээс үл хамааран байнга, тасралтгүй гүйцэтгэж байдаг онцлогтой. Жишээ нь, судсаар цус, тунгалаг урсан өнгөрөх үйлдлийг зогсоох, удаашруулах боломж хүнд байхгүй. Үүнтэй нэгэн адил хоол хүнс идсэн үед улаан хоолой өөрөө үечлэн агшиж доош гүйлгэдэг бол ходоод, нарийн бүдүүн гэдэс гүрвэлзэх хөдөлгөөнөөрөө агшиж, сунаж доош гүйлгэдэг. Зүрх ч мөн адил орсон цусны хэмжээгээр агшиж, тэлж тасралтгүй ажилладаг. Тэгвэл хөндлөн ширхэгт булчингууд хүний хүсэл эрмэлзлэлийн дагуу тархинаас гарсан удирдлагаар хөдөлж, агшиж, сунаж, суларч, чангардаг. Ийм онцлогтой болохоор хүн хүссэн хөдөлгөөнөө хийж чаддаг ба бас байнгын дасгал сургуулилт хийснээр булчингаа чангаруулах, хөгжүүлэх боломжтой байна. Үүний эсрэгээр хөдөлгөөн бага хийх, өвчин эмгэгт баригдсанаас болж булчингийн үйл ажиллагаа сулрах, хатах зэргээр өөрчлөгддөг.
Хөндлөн ширхэгт булчин гүйцэтгэх үүргээсээ хамааран янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг ч үндсэнд нь хоёр толгойтой, дөрвөн толгойтой, дөрвөлжин, пирамид, дугуй, зууван шүдэрхэг гэхчлэн ангилагддаг. Тэрчлэн ширхэгүүд нь шулуун байрлалтай, хагас дугуйрсан хэлбэртэй, эсвэл цагираг маягаар тойрон хүрээлсэн байх онцлогтой. Түүнээс гадна ямар үйлдэлд зориулагдсанаасаа хамааран нугалах, тэнийлгэх, ойртуулах, холдуулах, эргэлдүүлэх, чангалах, суллах гэж ялгахаас гадна зажлах, залгих, амьсгалах зэрэг үүргийг гүйцэтгэдэг тусгай булчингууд ч байна. Булчингуудын ширхэг, судал дундуур үй олон судас, мэдрэлийн ширхэгүүд багцлан булчингийн ширхэг даган байрлаж байдаг нь хөдөлгөөн хийх хүний хүслийг маш хурдан дамжуулах боломжтой болгодог. Булчингийн хөдөлгөөн нь үе, мөч болгонд хязгаарлагдмал хэмжээгээр зохицуулагдсан байх ба хязгаарыг ясны сэртэн, ховил хонхор зэрэг тулгуур болгон гүйцэтгэдэг юм. Булчингийн судас мэдрэлээр элбэг байдлыг ашиглан эмчилгээ хийдэг. Жишээ нь, илүү булчинлаг хэсэгт тариа хийхэд үйлчилгээ нь хурдан, сайн байдаг бол зарим тариаг арьсан дор хийдэг нь мөн л арьсны гөлгөр булчинд хийж буй хэрэг юм. Нөгөө талаар булчингийн ширхэгүүд завсартай учир тэнд гадны нян буглах, үрэвсэх, идээлэх нөхцөл болох талтай. Ингэж бугласан нөхцөлд элбэг байх судсаар дамжин бусад эрхтэнд тархах эрсдэл ч бий. Булчингийн гэмтлийг зөөлөн эдийн няцралт, булчин сунах, мах тасрах гэхчлэн хэд хэдэн янзаар нэрлэдэг нь үүссэн нөхцөл шалтгаан, эмчлэх хэлбэрийн сонголтонд ашигтай учраас тэр. Булчин байнга хөдөлгөөн хийж байхаар заяагдсан учир хөдөлгөөнөө хязгаарлан багасах нь эмгэг болон тусч бүр өвчин болох ч магадлалтай. Хөдөлгөөн хийхийн хэрээр энерги ялгарч биеийн халуун, хүйтнийг тэнцвэртэй байлгадаг юм. Хөдөлгөөн хийхгүй хэсэг хугацаа өнгөрөхөд бие хөшиж, улмаар өвчин ордог нь ийм учиртай. Өвчин гэмтлийн улмаас биеийн аль нэг хэсгийн хөдөлгөөнийг удаан хязгаарлах аваас аажимдаа хатангиршиж, эргэж сэргэх боломжгүй болтлоо хүндэрдэг. Тиймээс өвчин, гэмтлийн дараа хөдөлгөж болох хэсэг бүрийг багаар ч гэсэн хөдөлгөх нь хурдан илааршихад нөлөөлдөг. Ийм зорилгоор эрх эргүүлэх, шагай атгах зэрэг ялимгүй хөдөлгөөн ч ашигтай.
Мэдрэлийн эд нь хүний биеийн гадны нөлөө болон дотоод нөлөөг мэдээлэх үүрэгтэй байдаг. Мэдрэлийн эдийн үндсэн үүрэг нь биеийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг нэгтгэн зангидах бөгөөд энэ үүрэг нь мэдрэлийн эдийн бүтцийн үндсэн нэгж болох мэдрэлийн эс, түүний уургуудын өвөрмөц дохионы шинж чанартай холбоотой. Бүтцийн хувьд мэдрэлийн эд нь мэдрэлийн эс ба түүнийг тэжээх, тулах, зааглах, шүүрлийн ба хамгаалах үүрэг бүхий нейроглийгээс тогтоно.
Хучуур эд
засварлах
Хучуур эд нь амьд биеийн эрхтэнг хучиж байдаг бөгөөд арьс, амьсгалын замын эрхтэн тогтолцоонд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Ургамалын эдүүд
засварлахУргамалын эдүүдийг ерөнхийд нь гурван эдийн системд хуваадаг: эпидермис, граунд эд ба судаслаг эд.
Ургамалын эдүүдийг зарим тохиолдолд дараах хоёр булэгт хуваадаг:
- Meristematic эд
- Permanent эд.