Эдвард Николае Люттвак (англи. Edward Nicolae Luttwak, 1942 оны 11-р сарын 4-нд Румыны хаант улсын Арад хотод төрсөн) — Америкийн түүхч, эдийн засагч, олон улсын харилцаа болон цэргийн стратегийн мэргэжилтэн. Эртний болон орчин үеийн түүх, гадаад бодлогын талаар олон арван ном бичсэн хүн.

Эдвард Люттвак, 2011 онд

АНУ-ын Төрийн Департамент болон Батлан хамгаалах яамны улс төрийн зөвлөх. Вашингтон дахь Стратегийн болон олон улс судлалын Төвийн ахлах зөвлөх. АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы зөвлөх байсан.

1968 онд хэвлэгдсэн "Төрийн эргэлт: Практик гарын авлага ном" (англи. Coup d'État: A Practical Handbook)-ын зохиогч гэдгээрээ алдартай хүн.

Эдвард Люттвак Румын улсын Арад хотод еврей гэр бүлд төрж, 11 нас хүртлээ Италийн Сицили, Израилд амьдарч байгаад дараа нь Их Британид суралцжээ. Тэрээр Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд аналитик эдийн засгийн чиглэлээр суралцаж 1964 онд төгссөн. 1964—1966 онуудад Английн Бат хотын Их сургуульд багшилжээ. Лондон, Парис болон Иерусалимд ажиллаж байгаад 1972 онд АНУ руу нүүж, Жонс Хопкинс Их сургуульд аспирантурт сурч 1975 онд докторын зэрэг хамгаалжээ.

Докторын зэрэг хамгаалаад Жонс Хопкинс их сургууль болон Жоржтауны их сургуульд зочин профессороор багшилжээ. Тэрээр карьерынхаа ихэнх хугацаанд АНУ-ын Батлан ​​хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын арми, АНУ-ын Агаарын цэргийн хүчин, түүнчлэн НАТО-гийн гишүүн хэд хэдэн улсад зөвлөхөөр ажилласан байна.

Тэрээр еврей, франц, испани болон итали хэлтэй. Э.Люттвак Нийгмийн шинжлэх ухаанд "түргэвчилсэн капитализм" (англи. turbo capitalism), "гео эдийн засаг" (англи. geoeconomics) гэх нэр томьёог эргэлтэд оруулсан юм.

Люттвак эхнэртэйгээ АНУ-ын Мэрилэнд мужид амьдардаг бөгөөд хүү, охин хоёроос гадна гурван ач, зээтэй.

Бүтээлүүд

засварлах
  • Luttwak, Edward. Rise of China vs. the Logic of Strategy. — Harvard Univ. Pr., 2012, — 320 p. ISBN 0674066421.
  • Luttwak, Edward. The Grand Strategy of the Byzantine Empire. — Harvard Univ. Pr., 2009. — 498 p. ISBN 0674035194.
  • Luttwak, Edward. Strategy: the logic of war and peace. — The Belknap Press of Harvard University Press, 2001. ISBN 978-0674007031.
  • Luttwak, Edward. Turbo capitalism. Winners and Losers in the Global Economy. — Weidenfeld & Nicolson, L., 1998 / HarperCollins, N. Y., 2000. — 290 p. ISBN 978-0060931377.
  • Vietnam : Four American Perspectives : Lectures. — Purdue University Press, 1995. ISBN 1557530033. ( хамтарсан)
  • Luttwak, Edward. Endangered American Dream. — Simon & Schuster, 1994. ISBN 978-0671896676; ISBN 0671896679.
  • Luttwak, Edward. The Pentagon And The Art of War: The Question of Military Reform. — Simon & Schuster, 1984. — 333 p. ISBN 978-0671524326; ISBN 0671524321.
  • International security yearbook, 1983—1984 / Barry M. Blechman, Center for Strategic and International Studies. — St. Martins Press, 1984. ISBN 978-0312423407; ISBN 0312423403. Format: Serial, 337 pages. (хамтарсан)
  • Luttwak, Edward. The grand strategy of the Roman empire : from the first century A.D. to the third. — Baltimore ; L.: Johns Hopkins University Press, 1976. — 255 p. ISBN 080181863X; 978-0801818639.
  • Luttwak, Edward. Coup d’Etat: a Practical Handbook. — Allan Lane — The Penguin Press, L., 1968. — 189 p. // Harvard Univ. Pr., 1979. — 216 p. ISBN 978-0674175471; ISBN 0674175476.