Жонс Хопкинс Их Сургууль

Жонс Хопкинсийн Их Сургууль (Англи: Johns Hopkins University) - АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод Жонс Хопкинсийн үүсгэн байгуулсан хувийн судалгааны их сургууль юм. Их сургуулийн салбарууд мөн БНХАУ-ын Нанжин, Италийн Болонья хотод байрладаг.

Жонс Хопкинсийн Их сургууль, АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот.

2013 онд Дэлхийн Их сургуулиудын Академик (Шанхайн эрэмбэ гэж мөн нэрлэдэг) эрэмбээр 17 дугаар байр, "Times"-ын (Times Higher Education World University Rankings) эрэмбээр 15 дугаарт орсон байна.

Тус их сургуульд үе үеийн 36 Нобелийн шагналтнууд шинжлэх ухааны судалгааны үйл ажиллагаа явуулж байжээ. Хопкинсын их сургууль нь дэлхийн хамгийн их иш татсан их сургуулийн нэг юм.

1876 ​​оны 2 дугаар сарын 22-нд АНУ байгуулагдсаны 100 жилийн ой, АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийг тохиолдуулан тус Их сргуулийн нээлт болсон байна. Их сургуулийн анхны ерөнхийлөгч Гилман тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ нэр хүндтэй эрдэмтдэд судалгаа хийж, тусламж үзүүлэхийг чухалчилах болох тухай хэлжээ. Түүхийнхээ туршид их сургууль энэ хандлагыг байнга баримталж ирсэн.

Сургуулийн бүтэц засварлах

Их сургууль нь найман сургууль, Пибоди консерватори, Хэрэглээний физикийн лаборатори зэрэг таван кампустай. Балтиморт гурван их сургуулийн кампус байдаг. Хотын хойд хэсэгт байрлах "Home wood" кампус нь Кригерийн урлаг, шинжлэх ухааны сургууль, инженер, багш бэлтгэх сургуультай. Зүүн Балтиморын кампус нь Анагаах ухаан, Сувилахуйн сургууль, Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Жонс Хопкинс эмнэлэгтэй. Балтиморын төв хэсэгт 1977 онд их сургуульд нэгдсэн Пибоди бизнесийн сургууль, консерватори байрладаг байна. Вашингтон хотод олон улсын харилцаа, дэлхийн эдийн засаг, дипломат харилцаа, улс төрийн чиглэлээр төгсөгчдийг бэлтгэдэг дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг болох Пол Нитцегийн нэрэмжит олон улсын судлалын гүнзийрүүлсэн сургалттай сургууль байрладаг байна.

 
Жонс Хопкинсийн Их Сургуулийн Лого.

Их сургуулийн ерөнхийлөгч нар засварлах

  • Даниэль Гилмен (1875-1901)
  • Айре Ремсен (1901-1913)
  • Франк Гуднау (1914-1929)
  • Жозеф Эймс (1929-1935)
  • Исайя Боумен (1935-1948)
  • Детлев Бронк (1949-1953)
  • Ловелл Рид (1953-1956)
  • Милтон Эйзенхауэр (1956-1967)
  • Линкольн Гордон (1967-1971)
  • Милтон Эйзенхауэр (1971-1972)
  • Стивен Мюллер (1972-1990)
  • Уильям Ричардсон (1990-1995)
  • Даниэль Натанс (1995-1996)
  • Уильям Броуди (1996-2009)
  • Роналд Даниэлс (Ronald J. Daniels-2009 оны 3 дугаар сараас өнөөг хүртэл)

Цахим холбоос засварлах

  Commons: Жонс Хопкинс Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан