Эгэл шонхор (Falco peregrinus) нь шонхрынхон овогт хамаарна. Эгэл шонхор нь дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан шувууны төрөл бөгөөд антарктидаас бусад бүх тивд байдаг. Эгэл шонхор нь хаданд үүрээ засан, өндгөө дарах ба уулархаг газар болон эгц хясаа бүхий тэнгисийн эрэг хавиар ихэнхдээ нутаглана. Сүүлийн жилүүдэд энэ төрөл нь мөн хот суурин газар, аж үйлдвэрийн байгууламж зэрэгт „хиймэл хадан цохионд“ ихээр нүүдэллэн суурьших болсон. Эгэл шонхор нь бараг л ганцхан шувуугаар хооллох бөгөөд энэ нь жижгээс дунд зэргийн биетэй шувуудыг агаарт агнана. Ан хийхдээ маш өндрөөс шунган нисэх бөгөөд энэ үедээ 322 км/цаг хүртэл хурдлах чадвартай аж.[1][2][3]

Эгэл шонхор

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Шонхортон
Овог: Шонхорынхон
Төрөл: Жинхэнэ шонхрынхон
Зүйл: Эгэл шонхор
Латин нэр
Falco peregrinus
Танстелл, 1771 он
Шар: үүрээ засдаг хөх: өвөлждөг ногоон: бүтэн жил байдаг цэнхэр: нүүдлийн
Шар: үүрээ засдаг
хөх: өвөлждөг
ногоон: бүтэн жил байдаг
цэнхэр: нүүдлийн

Хортон шавж устгах пестицидийн улмаас тоо толгой нь ихээхэн цөөрсөн ба үүнээс нь шалтгаалан хот сууринд нүүлгэн шилжүүлж зүйлийн тоог буцаан өсгөж чадсан зэргээс шалтгаалан дэлхийд хамгийн сайн мэдэх махчин шувууны зүйл болжээ.

Falco peregrinus
Falco peregrinus madens

Цахим холбоос

засварлах
  Commons: Эгэл шонхор (Falco peregrinus) – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Эгэл шонхор – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Bernard Grzimek Grzimek’s Animal Life Encyclopedia. Boston, MA: Macmillan, 1968: 422
  2. "Peregrine falcon, (Falco peregrinus anatum, Falco peregrinus tundrius, Falco peregrinus pealei)". U.S. Fish and Wildlife Service. Эх хувилбараас архивласан: 2008-04-15. Татаж авсан: 2012-06-18. {{cite web}}: Unknown parameter |published= ignored (help)
  3. Кравчук П. А. Рекорды природы. — Л.: Эрудит, 1993. — 216 с. — 60 000 экз. — ISBN 5-7707-2044-1.