Эва Клобуковска
Эва Янина Клобуковска (пол. Ewa Janina Kłobukowska, 1946 оны 10 сарын 1-нд төрсөн) нь Польшийн ойрын зайн гүйгч юм. Тэрээр 1964 оны Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 4x100 метрийн буухиа уралдаанаас алт, 100 метрийн гүйлтийн төрлөөс хүрэл медаль хүртжээ.
| |||||||||||||||
|
1965 онд Прага хотноо 100 метрийн зайд 11.1 секунд гүйж дэлхийн дээд амжилт тогтоосон аж.
Мөн 1966 оны Европын АШТ Будапешт хотод зохиогдоход 100 метр, 4x100 м-ийн буухиад алт, 200 метрийн зайд мөнгөн медаль хүртжээ.
Харамсалтай нь Эва хүйсийн шалгалтад унасан анхны олимпын тамирчин болж түүхэнд үлджээ[1]. 1967 онд хромосомын тестээр "нэг хромосом хэт олон байна" гэсэн дүн гарч, тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулжээ. Гэхдээ түүнд хромосомын яг ямар гажиг илэрсэн талаарх мэдээлэл дэлгэгдээгүй юм[2]. Хожим Эва жирэмсэн болж, хүү төрүүлсэн гэсэн мэдээ бий[3][4].
ЭшлэлЗасварлах
- ↑ Sports gender controversies. Daily Telegraph (2009-08-20). 2009 оны 9 сарын 3-д хандсан.
- ↑ Sloane, Ethel. Biology of Women (2001) 4th edition, Cengage Learning p159
- ↑ Patricia Warren. The Rise and Fall of Gender Testing. outsports.com. 2009 оны 9 сарын 3-д хандсан.
- ↑ David Smith. Caster Semenya sex row: 'She's my little girl,' says father. The Guardian. 2009 оны 9 сарын 3-д хандсан.