Шаравын Мардаан

(Ш.Мардаан-с чиглүүлэгдэв)

Магнайн Шаравын Мардаан нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич хүн юм.

Намтар засварлах

Тэрээр 1953 онд Ховд аймгийн Үенч сумын нутагт ард Шаравын 10 хүүхдийн 2 дахь нь болон мэндэлсэн. 1971 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн сургуулийг дүүргэж, 1979 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн. Анх үрийн агрономийн сангийн аж ахуйд томлигдож ирэн хоёр жил ажиллаад 1981 онд Номгоны САА-д ерөнхий аг­рономичоор тасралтгүй 20 гаруй жил ажилласан. 1990 оны эхээр Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин бу­жиг­наж байх үед га­зар тариалангийн салбарыг сэргээх, фермерийн аж ахуй эрхлүүлэх төрийн бодлогын дагуу 1992 онд одоогийн "Газрын ундраа ХХК"-ийг үүсгэн байгуулжээ. Тус хамт олон нь 1994, 2001, 2004 онд Монгол Улсын ургацын аварга хамт олон болж байсан.

Гавьяа шагнал засварлах

Ш. Мардааны амжилт бүтээлийг үнэлэн 2007 онд Монгол Улсын гавьяат агрономич, 2009 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолыг тус тус олгожээ.