Шюга (Suga) гэх тайзны нэрээр алдаршсан Мин Юнги (сол. 민윤기) нь Өмнөд Солонгосын рэппэр, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер юм. Тэрбээр хөвгүүдийн хамтлаг BTS-ын гол рэппер. 2016 оны 8-р сарын 16-нд анхны mixtape-ээ AGUST D нэртэйгээр гаргасан. Тэрбээр 13 настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож эхэлсэн.Мөн гитар тоглодог. Өдгөө Шюга BTS-ийн маш олон дууг хамтран зохиож, продюсэрлэсэн бөгөөд BTS-ээс гадна өөр олон уран бүтээлчдийн дууг ч мөн продюсэрлэн ажилладаг. Сүүлд гаргасан соло цомог болох D-2 Daechwita дуу нь маш олон амжилтыг эвдэж рекордуудыг тогтоосон.

Suga / 슈가
Уугуул нэр민윤기 / Мин Юнги
Төрсөн нэрMin Yoon-gi
Тайзны нэрSUGA, Agust D
Төрсөн1993 оны 3 сарын 9 (1993-03-09) (31 настай)
ГаралӨмнөд Солонгос, Дэгү
Хөгжмийн урсгалК-Поп, Хип хоп, R&B
МэргэжилРэппэр, дуучин, хөгжмийн продюсер
Идэвхтэй2013–одоо
СтудиBig Hit Music
Хамтардаг уран бүтээлчидBTS
Цахим хуудасbts.ibighit.com

Намтар засварлах

Шюга Өмнөд Солонгосын Тэгү хотод 1993 оны 3 сарын 9-нд төрсөн. Төрсөн нэг ахтай. Тэрбээр анх 2010 онд Big Hit Entertainment-ийн "Hit it" сонгон шалгаруулалтад 2-р байр эзэлж байсан. Тэрбээр багаасаа ая зохиох, дууны үг бичих авьяастай байсан.