Шириндарь хатан
Шириндарь хатан (хятад ханз:失憐答里, пиньинь галиг:Shī lián dá lǐ)(?-1306 он?) — Юань улсын Төмөр өлзийт хааны их хатан.
Шириндарь хатан | |
---|---|
Юань улсын их хатан (1299-1305 он) | |
Өнгөрсөн огноо | 1306 он? |
Өмнөх | Намбуй хатан |
Удаах | Булган хатан |
Хатан | Төмөр өлзийт хааны хатан |
Эцэг | Хонгирадын Улучин ноён |
Эх | Өлзий гүнж |
Намтар
засварлахШириндарь хатан хонгирад аймгийн Ожин ноёны хүү Улучин ноён охин. Төрсөн он тодорхойгүй.
1299 оны 10-р сард Өлзийт хааны анхны их хатан тэнгэрт халихад Шириндарь их хатан болов. Хаан угсаа залгах хүүгүй байж байгаад Шириндарь хатнаас Даш гэдэг хүүтэй болжээ. 1305 оны 5-р сард Даш ханхүүгээр өргөмжлөгдсөн ч 12-р сард өвчнөөр таалал төгссөн.[1]
Төмөр хаан ахын хүү Хайсан ванг дараагийн ханхүү өргөмжилжээ. Тус хатан 1305 онд амьд байсан хэрнээ, 1307 онд Хайсан хааны зарлигаар «Бат нигүүлсэхүй нам үзэсгэлэнт хатан»[2] хэмээн нэхэн өргөмжлөгдсөнийг бодвол 1306 онд нас барсан бололтой. Өвгөдийн сүмд Өлзийт хааны тахилгын харшид хатны хөргийг хамт байрлуулсан тахисан.[1]
Сурвалж, тайлбар
засварлахӨмнөх Намбуй хатан |
Юань улсын их хатан 1299-1305? он |
Дараах Булган хатан |