Шинэ Серби
Шинэ Серби (Украин: Нова Сербія) — Украин орны төв хэсэгт оршиж байсан газар нутаг байв.
Шинэ Серби нь өнөөгийн Кировоград мужийн нутагт оршин байсан. 1752-1764 оны хоорондох хугацаанд Оросын эзэнт гүрний хилийг сахих зорилгоор Польш-Литватай хиллэх хил дээр Запорожье нутгаас тасдан байгуулсан цэргийн түшиц газар байв.
Түүх
засварлах1752 онд Австрийн Хабсбургийн угсааны хааны хилийн цэргээс нүүж ирсэн Иван Хорват хэмээх серби жанжин толгойлж байжээ. Новомиргород хотод засаг захиргаа нь төвлөж байв. Хүн амын 75% нь молдав, 12% серб, 13% нь бусад үндэстэн байсан.